Эрхэм хүндэт ахмад настан, алдар гавьяаны эзэд ээ,
Монгол Улсынхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны амьдралын төлөө залуу насаа зориулж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд хүргэе.
Монгол Улсын Засгийн газар улс орныхоо нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр гарт баригдаж, нүдэнд харагдах, үр дүнг нь иргэд хүртэх бодит ажлуудыг 2016-2020 онд хийхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, УИХ-аар батлууллаа.
Улс орны эдийн засаг уруудаж, хөрөнгө мөнгөний хүндрэлтэй байгаа ч бид ахмадуудынхаа нийгмийн халамж, хамгаалалтай холбоотой асуудлыг орхигдуулалгүй хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж эхлээд байна.
Улсын хэмжээнд 300 гаруй мянган өндөр настан тэтгэвэр авдаг судалгаа бий. Монгол Улсын Засгийн газар 70-аас дээш настай ахмадууддаа 100-300 мянган төгрөгийн “Насны хишиг” тэтгэврийг хагас жил тутам, цаашдаа улирал тутам олгох бодлого барьж байна. Үүнээс гадна сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж ахмадууддаа үйлчлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр гээд хийж хэрэгжүүлэх ажил бидний өмнө их байна.
Монгол Улсын Засгийн газар ахмад настнуудынхаа төлөө, амьдралын баталгааг нь дээшлүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ахмадууд та бүхний амьдралын туршлага, мэдлэг, чадвар, үнэт сургаал, зөвлөгөө бидний ажилд ихээхэн тус нэмэртэй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Азай буурлууд Та бүхэн маань урт наслаж, удаан жарган, үр хүүхэд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Сэтгэгдэл0
Яармаг Нисэхийн мод иддэг үхэр адууг засаг дарга хэзээ зайлуулах вэ? Аваар гарахад тун ойрхон болоод байна.Зарим хүмүүс Засаг дарга хувийн адуу малаа яармагийн замд хариулуулдаг гэж ярилцах юм.Энэ үнэн үү.
Hooson mendchilgeegeer yaah be tetgeberiig nemj chadahgui bol tor zasag bolood toriin bus baiguugad ajillaj baisan ulsuudad salbariin terguun bolood tor zasagin shagnaliig olgooch onndor nasnii tetgeberiin nasand hureh boloogui zaluuchuud tsereg ysagdaagaas olnoor garsan ene zaluusaa ajild no abch turshlaga ur chadbaroig ashiglah heregtei zarim gazraar ajild hootsoldood orhod ajillaaa medehgui turshlaga baihgui zaluus baih yum
ene tor harin sain bna,yadaj ahmadyydiin ajiliin tyrlaga tyyhen yil yabdal ni eneegiin jaal hyyhedyyed heregtei gej dyygarch baigaa tor baina?ingej niigemiinhee ed es bolson Ahmad byyralyydaa hyndetgeh ni zyitei,yrid ardchilsan nertei lalaryyd daanch iklhe gomdoosondoo!!!!Baabar metiin tamprangyyd 50,69 hyrch baigaa Mongolchyyd yhej daldrabal Mongol checheglen hegjine gej dongodoj baisan bidnii dynd iim hogiin saaryyd baisaar baigaa yabdal ni Mongol ylasiig doroityylah eb negdelgyi bolgohod ikhe horloj baina!ene hyn gadniihanii neleegeer helseniig ygyisgehgyi yamarch baisan Mongoliin ard tymeng basan doromjilson hamgiin adgiin nobs,haragdah yum bol har tolgoigiin ni tas tatmaar hyn horhoi doo!!!!!