sonin.mn
БАНГКОК./NHK/. Таиландын угсаа залгамжлах хунтайж Маха Вачиралонгкор хаан эцэгтэйгээ салах ёс гүйцэтгэсний дараа, ирэх оны 10 дугаар сард хаан ширээнд суух бодолтой байгаагаа мэдэгджээ. 
 
70 жил хаан ширээнд суусан Пумипон Адульядет өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 88 насандаа таалал төгссөн юм.
Тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Прают Чан-о-ча бямба гарагийн орой телевизээр үг хэлэхдээ “угсаа залгамжлах хунтайж Маха Вачиралонгкорны шийдвэрийг Засгийн газар хүндэтгэж байна” гэжээ.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Таиландын ард түмэн хаангүй байх хугацаанд санаа зовохгүй байх гэж хунтайж найдаж байна. Тэрбээр шинэ эриний өөрчлөлтийн нөлөөг зөөлрүүлэхээр ажиллах хүсэлтэй байна” гэжээ.
 
Таиландын Үндсэн хуульд зааснаар, хааны өөд болсны дараах "хоосон орон зайг " нөхөх ёстой юм. Үүний дагуу тус улсын Ерөнхий сайд асан Прем Тинсуланон хааны эрх үүргийг хэрэгжүүлнэ. Өдгөө 96 настай тэрбээр тус улсын Хааны зөвлөхүүдийн хорооны тэргүүнээр ажилладаг аж.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг