sonin.mn
Өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд 75.5 мянган га-г ангилан хадаж, нийт 324.0 мянган га-гаас 452.8 мянган тонн үр тариа хураан авснаар ургац хураалт 91.1 хувьтай гарчээ. 
 
 Улсын хэмжээнд 441.4 мянган тонн улаан буудай хураан авсан байна. 14.2 мянган га-гаас 150.3 мянган тонн төмс, 7.7 мянган га-гаас 86.8 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Ингэснээр төмс хураалт 98.1, хүнсний ногооных 95.2 хувьтай гарсныг салбарын яамнаас мэдээллээ. Харин тэжээлийнх 63.5 хувь, тосны ургамалын хураалт 65.4 хувьтай байна. Тодруулбал 18.6 мянган га-гаас 45.2 мянган тонн тэжээлийн ургамал, 35.8 мянган га-гаас 15.1 мянган тонн тосны ургамал  хураан авсан байна.
 
Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоожээ.
 
 Тариалан эрхлэлтийг дэмжих сан 45.0 мянган тонн ургац худалдан авсан байна.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг