sonin.mn
ПАРИС. /ВВС/. Нэгэн хамаатнаасаа том байшин өвлөн авсан франц залуу тавилганыхаа дороос 100 кг алт олжээ.
 
"Evreux maison de ventes" гэдэг дуудлага худалдааны ордны ажилтан Николас Фиерфортын ярьснаар, өв залгамжлагч залуу 5000 ширхэг алтан зоос, 12 кг жинтэй хоёр ширхэг алтан гулдмай болон 1 кг жинтэй 37 ширхэг алтан гулдмай олсон байна. Өөрөөр хэлбэл, тэнд 3.5 сая евро буюу 3.7 сая долларын үнэд хүрэх алт байжээ.
 
Байшингаас олдсон гэрчилгээнд дурдсанаар, франц залууд байшингаа өвлүүлсэн түүний хамаатан нь 1950-1960-аад оны үед алтыг хууль журмын дагуу худалдан авч байжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг