sonin.mn
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг цэц ирэх сарын 7-нд хянан хэлэлцэхээр болжээ.
 
Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Увс аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын энэ оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.
 
Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийхээр товложээ.
 
Б.Туул
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг