sonin.mn
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
 
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Тус хуулийн төслөөр Үндсэн хуулийн цэц гомдол гаргана. Тиймээс энэ хэлэлцүүлэгт оролцохгүй" гэдгээ албан ёсоор илэрхийлэв. 
 
Учир нь ажлын хэсгийн дүгнэлтийг өөрт нь танилцуулаагүй гэх үндэслэлээр тэрбээр хэлэлцүүлэгт оролцохоос татгалзаж байгаагаа энэ үеэр хэлж байлаа.
Түүнчлэн О.Баасанхүү гишүүн уг хуулийн төслийг хүч түрэмгийлэн баталж байна гэсэн байр суурьтай байв.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг