sonin.mn
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд хууль санаачлагчид нь буцаасан.
 
Тус хуулийн төслийн цаад агуулга нь Тавантолгой ордыг хямд үнээр худалдан борлуулахад чиглэгдэж байсан гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдэв.
 
Тэрбээр “Хэрэв энэ хууль батлагдсан бол Тавантолгойг Хятадын аж ахуй нэгжид маш бага үнээр зарж мэдэх юм. Цаашид ийм луйвар хийх гэж оролдвол 3 сая хувьцаа эзэмшигч, Тавантолгой компанийн ажилчид эсэргүүцэн тэмцэх болно.
 
Ардчилсан намаас сонгогдсон гишүүд намын даргын сунгаад анхаарал хандуулсан байдлыг далимдуулж Тавантолгойг луйвардах санаархлаа зогсоохыг  МАН-ын нөхдүүдээс шаардаж байна” гэлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг