sonin.mn
Гадаадын иргэн, харьяатын газар сэтгүүлчдийг урьж дэлгэрэнгүй  мэдээлэл хийлээ.
 
 Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулахдаа  "2016 онд батлагдсан Хилийн тухай хуулийн шинэчлэгдсэн хуулиар хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа нь энэ оны хоёрдугаар сард Хил хамгаалах газарт шилжиж байгаа. Манай байгууллага зургаан газарт байрладаг. Бүсийн газар гэж орон нутагт дөрвөн газар бий. Буянт-Ухаа болон Замын-Үүдэд байрладаг. Улсын хэмжээнд хилийн 46 боомт бий.
 
Өнөөдрийн байдлаар 27 нь байнгын үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад 122 орны 23737 иргэн бүртгэлтэй байна. Хамгийн олон нь БНХАУ-ын иргэд байдаг. Тухайлбал, 8707, БНСУ-аас 2558 иргэн бий” гэх мэдээг онцоллоо. Мөн хууль зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргахаас гадна мөнгөн дүнгээр торгодог байна. 2016 онд гэхэд тэрбум гаруй төгрөгөөр гадаадын иргэдийг торгосон мэдээг цахим дэлгэцээр  харуулав. Бусад мэдээг дараагийн удаа дамжуулах болно.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг