sonin.mn
БЭЭЖИН./TASS/. БНХАУ-ын дарга Си Зиньпин, Саудын Арави улсын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд нарын хэлэлцээ найрсаг уур амьсгалд болж өнгөрсөн бөгөөд талууд нийт 65 тэрбум долларын үнийн дүн бүхий 10 гаруй гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Мин өнөөдөр мэдэгдлээ. 
 
"Хэлэлцээр амжилттай болж өнгөрсөн, хоёр тал байгалийн нөөц баялгийг ашиглах, эрчим хүч, сансар, өндөр технологи, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал зэрэг янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай 14 хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Нийтдээ хамтын ажиллагааны 65 тэрбум долларын үнийн дүн бүхий 35 төсөл бий” гэж дэд сайд онцлон тэмдэглэсэн байна.
 
3 дугаарын сарын эхээр эхэлсэн Саудын Аравийн эзэн хаан Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад хийж буй цуврал айлчлалынхаа хүрээнд Хятад улсад иржээ. Тэрбээр өмнө нь Малайз, Индонез, Бруней, Японд айлчлаад байгаа юм.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг