sonin.mn
Манжизм, Түвдизс, Коммунизм, либерализмд орооцолдсон уруудал
 
ДОРОЙТЛЫН гурван зуу гаруй жил.
Модун, Чингис хааны гээд аль ч үед Монголчууд Монголоороо сэтгэж, төрөлх ухаан эрдэмдээ итгэн, Мөнх гал голомтныхоо төлөө дэлхийд суу алдраа мандуулж зүтгэсэн сүрлэг, ивээлт, түмнийхээ итгэлийг даасан төртэй, баатарлаг ард түмэнтэй байж. Хүчирхэг бас харж хамгаалдаг, сонгож өргөдөг онолт ухаан эрдэмтэй эрт урьдын эрэлхэг хаадтай байж. Хаадыг төрөлх шалгарлаар нь сонгодог төдийгүй хаан төр нь ард олноо аравт, зуут, мянгатын гэх мэтээр баатад өрлөгүүд болтол нь шилдэг сонголтын ҮНЭН-ЗӨВ-АРИУН тогтолцоотой байж. Түвдийн шашнаас өмнө шүтлэгт автамхай уян өрөвч эмхтэйчүүд маань буг чөтгөр,сүг сүнс, там диваажин гэх мэтийн хоосон мунхруулгад автдаггүй, Өүлэн эх гэхэд л хэдэн өнчин хүүхэдтэйгээ Тайчуудаас гар хоосон хоцрохдоо мангир таслах,согог загас гөхдөх, тарвага хороох, тэнгэрийн шувуугаар хооллохыг нүгэл гэлгүй байгалын хишгээ хүртэж байв.Хулан хатан эр нөхөр Арслан тайжийг үдэхдээ бэр цэцэг таслан өгч бэлгэдэл болгож байдаг. Ану хатан илд барин дайсантай цавчилдахаа эх орноо хамгаалж буй үйл хэмээн эрслэн боссон.
Гагцхүү сүүлчийн гурван зууны турш Монгол толгойгоо гээж Зонхава Лувсандагва( түвд лам) Энхамгалан(Манжийн канси) хаан, К.Маркс(коммунизмын онолч), В.И.Ленин(зөвлөлт төрийг үндэслэгч) нарын номын "харь хэл соёлд сүжирсний гай, таримал уршиг нь харин бидний төрөлх эрдмийг төөрүүлж, ээдүүлж. Америк маягийн Либерализм гэх ПОПУЛИЗМ 1990 ээд оноос эхэлж хуучнаар бол УТОПИ ( үл гүйцэлдэх, эс мэдэх) хувьсгал гээчийг хийсэн биш бүр хэдэн тийшээ харж суучихаад эх толгойгоо алдаж гүйцэв. Жишээ нь нэг асуудал тулгархад " эцэг дээдсийн шүтэж ирсэн түвдийн уламжлалт төрөлх шашиндаа үнэнч байя", " Үүдэндээ арслангийн гоё шуумал тавьцгаая", " Улсад түрүүлсэн бөхдөө арслан заан гарди цол өгч байсан Манжийн үеийн сайхан заншил бий шүү" гэх мэтээр асуудалд хандана. Өвлөх ёстойгоо хаядаг, хаях ёстойгоо хайрладаг хараал хүрчээ бидэнд. Алтан СВАЧМБУ- г бүтээмэгцээ Манжид бууж өгсөн Монголчууд төргүй дөрвөн зуу шахам жил хагаралдав. Тэгэхээр АЛТАН СВАЯМБУ гэгч тусгаар тогтнолын бэлгэдэл байв уу? Хүний эрхэнд бөхийх ёрлолын цондон болсон уу? Энэ СВАЯМБУ- г залснаар Монголчууд төргүй , хаангүй, нийслэлгүй болж Манжийн хараат болсон.
Манжийн СВАЯМБУ т найман шар тугтан Монгол цэргүүд Амарсанаа, Чингүнжав нарын баатруудыг жалгын нэг бутраан нэхэн хөөж, алж барьж Манжид тушааж байсан баримт "ЭВ НЭГДЛИЙН БАТАЛГАА" гэж үү? СВАЯМБУ нь РАДИОТОР гэдгийг АРЖААТАР гэж Монгол хэлэндээ дөхүүчлэн хэвшсэн шиг СОЁМБО гэж хэлж хэвшин нэрлэгдэх болсон үг шүү дээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн "ялж" түвдийн цагаач лам Монголын төрийн толгойд залрав. Тэгэхдээ тэрхүү 8-р богд гэх түвд хүн хаан суусан ч төрийн хаш тамга, мөнгөн тамга алинд нь ч СВАЯМБУ оруулаагүй бөгөөд харин ч шашны Очирдара Жибзундамба ламын тамга нь дундаа том СВАЯМБУ тай, эх дагины тамга ч мөн адил СВАЯМБУ тай байсан нь шашны үйл хэрэгтээ маш зөв шийдэл байсан аж. 
Үргэлжлэл бий...
 
"Монгол ухаан 9-н эрдэм" номноос
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү