Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь, 2017 онд 5.1 хувь байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрч огцом өсөлт ажиглагдаж байгааг Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн тойм тайланд онцолжээ. Гэхдээ богино болон дунд хугацааны эдийн засгийн төлөв эерэг хэвээр байгаа ч суурь бүтцийн эмзэг байдлыг арилгах тал дээр анхаарал хандуулах шаардлагатайг Дэлхийн Банкны эдийн засагчид зөвлөж байна.
Уул уурхайн салбарт үргэлжлэн их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орохоор хүлээгдэж байгаагаас эдийн засгийн өсөлт цаашид нэмэгдэж, 2019-2020 онуудад дундаж өсөлт 6 хувийг давах төлөвтэй байгаа аж. Түүнчлэн боловсруулах, худалдаа, тээврийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэх хандлага ажиглагдсан байна. Экспорт үргэлжлэн нэмэгдэж, түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа учир эдийн засгийн өсөлт төсвийн алдагдал буурах нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг Дэлхийн Банкны Монгол Улсын хариуцсан ахлах эдийн засагч, тайланг бэлтгэсэн багийн ахлагч доктор Жон-Паскаль Нгану онцлов.
Тэрбээр ”Түүхий эдийн үнэ өндөр хэвээр байна. Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд 2017 он Монгол Улсын хувьд харьцангуй сайн жил байлаа. Энэ тааламжтай нөхцөл байдлын улмаас төсвийн болон гадаад сектор сайжирч, Засгийн газрын өр бага зэрэг буурч байна” хэмээв.
Уг тайланд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хэт өөдрөг, бодит байдалд төдийлөн уялдаагүй байснаас гарсан сөрөг үр дагавруудыг харгалзан цаашид хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах тал дээр онцгой ач холбогдол өгөхийг зөвлөсөн байна.
“Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг сайжруулахад Засгийн газар уул уурхайн салбарын мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн төрөлжилтийн бодлогод онцгой ач холбогдол өгөх шаардлагатай. Иргэддээ хөрөнгө оруулах, институцыг бэхжүүлэх, дэд бүтцэд найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэмдэглэв.
Тайланд 2015 он хүртэл эрчимтэй нэмэгдэж, төсвийн алдагдал, улсын төсвийн өр ихээхэн нэмэгдэхэд нөлөөлсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн сүүлийн 5 жилийн хэрэгжилтийг нарийвчлан авч үзсэн байна.
Л.Нандиа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Дэлхийн банк гэж шал худлаа байгууллага эрх баригчидийн талд үйлчилж хөлсөө авдаг бас байнга худлаа шаана
Еер юу гэж цаасан малгай емснев!!!
Орос номлолд 80 жил тархиа угаалгасан манайхан орос юу гэж хэлснийг тоть мэт давтдагаа больмоор юм. Дэлхийн банк МАНАН д чигээ алдан ангалаас унаж байсан орныг АН -ыг харуулж байгаад аварсан баримтыг үгүйсгэж чадахгүй.
Чиний цалин хэд вэ дээо
Тэгээд энэ их өсөлт ард түмний амьдралын хаагуур өнгөрөөд бна аа? Ккккк.
Дэлхийн банкныхны хэлсэн,ярьсан болгон нь манай амьдралаас тасархай байх юм. Хэдхэн баячуудын амьдрал нүдэн дээр сайжирснаас ард олны амьдрал тартагтаа тултал ядуураад бна. Уул уурхай ард түмэнд өгөөжөө огт өгөөгүй. Сар бүр татвараараа өр зээлээ төлөөд ч гавихгүй ,бүр хүрэхгүй гаднаас зээл авч зээлээ төлж бгаа гэдгийг сангийн сайд хэлээд бна. 21 их наядын өртэй гэж ярьж бна.Гэтэл дэлхийн банк сангийн сайдаас тэс өөр юм гаргаж тавиад биднийг тэнэг гэж басамжлаад,амьдралаас тасархай юм гаргаж тавихаа болимоор юм. Манай ядуучууд хэдэн төгрөгөар амьдарч буйг эд нар сайн судлаасай,баячуудын амьдралд эдийн засгийн өсөлт мэдрэгдэж байгаа нь тодорхой. Хэдэн баячуудаар Монголыг хардгаа болимоор юм.

ОУВС-ийн зуучлалаар Дэлхийн банкнаас авсан зээлээрээ манай томчууд баян хүн шиг булгиж гадаадаас өндөр үнэтэй тансаг эд авч, мөнгөө багтааж ядан зугаалж байгааг зээл өгсөн этгээд хөндлөнгийн нүдээр баясан харж эдийн засгийн сэргэлт үнэхээр ажиглагдаж байна шүү гэж дөгөөхлөөр нь манай хулгайч нар түүнийг улсдаа оруулсан өөрсдийн гавъяа болгон сурталчилна
монгол дэлхийн банкийг чадвахжуулахад өсөлт аргаж байгааг тэмдэглэсэн болохоос биш ард түмэндээ наалдацгүй байгааг бид харсаар горьдсоор цөхрөнгөө барж байна
АН засаг барихаараа Монголын эдийн засгийг бүрэн дампууруулж элгээр нь хэвтүүлж өрөнд бариулж сөнөөдөг юм бн. МАН нь эдийн засгаа сэргээж босгож бн. АН- ын засаг барих нэрээр улс орныгсих хэмжээний өрөнд оруулсан хүмүүст хуулийн хариуцлагыг нь хүлээлгэхийн зэрэгцээ Монгол улсыг хорлогч сүйтгэгч Ардчилсан намыг татан буулгаж түүхийн хог шавхруун дээр хаяж шившиглэх нь Монголчуудын хийх зүй ёсны ажил гэдэг нь тодорхой харагдаж байна.