sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ирэх долоо хоногт Женев хотод Оросын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах тухай гэрээ болон Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнүүдийн хэрэгжилтийг  хэлэлцэх аж. Түүнчлэн талууд Сири дэх нөхцөл байдлыг зохицуулахад гүйцэтгэж буй Ираны үүргийг хэлэлцэх юм байна. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
Энэхүү уулзалтад Оросын талаас тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев оролцох юм байна.  Ж.Болтон ирэх долоо хоногт Оросын төлөөлөгчидтэй уулзахаар бэлтгэж байгаа талаар ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн билээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг