БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-аас импортолж буй 16 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд АНУ нэмэлт татвар ногдуулсантай холбогдуулан Худалдааны хуулийн 301 дүгээр зүйл заалтын дагуу Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргана гэж Хятадын худалдааны яам мэдэгдэв.
Дэлхийн худалдааны байгууллагын маргаан шийдвэрлэх механизмын дагуу гомдол гаргаснаар БНХАУ чөлөөт худалдаа, олон талт механизмууд, хууль ёсны эрх болон ашиг сонирхлоо хамгаалах юм гэж яам мэдэгдэлдээ дурдлаа.
АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын зөрчсөн үйлдэл юм. Энэ арга хэмжээг БНХАУ эрс эсэргүүцэж байгаа бөгөөд шаардлагатай хариу арга хэмжээг авах болно гэж мөн мэдэгдэлд дурдсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг