sonin.mn

Монгол Улсын Их Сургууль буюу МУИС-ын төлбөр жил бүр нэмэгддэг. Энэ нь ч байнга асуудал дагуулж байдаг билээ. Энэ жилийн хувьд БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа төлбөрийг 10-с дээшгүй хувиар нэмэх зөвлөмжийг МУИС-ын удирдлагуудад хүргүүлсэн боловч  тэд энэ зөвлөмжийг үл тоож 25 хүртэл хувиар төлбөрөө нэмжээ. Тиймээс МУИС-ын оюутнууд төлбөрөө нэмэхгүй байх, хэрэв нэмэх шаардлагатай бол БСШУСЯ-ны сайдын зөвлөмжийг дагахыг шаардан сургуулийнхаа төв байрны өмнө жагсаал хийж байна.