sonin.mn
МИНСК. /TASS/. Өрнөдийн орнуудаас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас үүсээд буй эдийн засгийн асуудал Беларусьт нөлөөлж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдлээ.
"ОХУ бол манай худалдааны гол түнш. АНУ-аас ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авсны дараахан рублийн ханш унасан. Ийм нөхцөл байдал бидэнд сайнаар нөлөөлөхгүй. Хамгийн сүүлд рублийн ханш унах үед валютын ханшийн өөрчлөлтөөс болж бид гурван тэрбум долларын алдагдал хүлээсэн" гэж тэрбээр мэдэгдэв.
Мөн тэрбээр, "хүнд нөхцөл байдалтай байгаа үед нь бид ОХУ-аас юу ч шаардаж чадахгүй. ОХУ-д нөхцөл байдал сайн байгаа үед тус улс манай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Үүгээр ч зогсохгүй ОХУ шаардлагатай тохиолдолд бидэнд санхүүгийн тусламж үзүүлж чадна. Тиймээс нөхцөл байдал нь хүнд байгаа энэ үед бид тус улсад дарамт шахалт үзүүлэх зорилгогүй бөгөөд ийм зүйл хэзээ ч болохгүй. Ийм нөхцөл байдалд түншээсээ ашиг хонжоо харах нь үнэхээр муухай хэрэг юм" гэж хэлсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг