sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мах маркет” ХХК богийн цувдайг хагас боловсруулан БНХАУ-д экспортолж байна.
 
Олон улсын стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн тус компани халал аргаар төхөөрсөн 100 мянган бог малын таван цулыг ангилж 500 тонн цувдайг махнаас дутуугүй үнээр боловсруулж байна. Тус компанийн технологич Л.Энхтуяа хэлэхдээ, “Манай үйлдвэр боловруулаагүй анхан шатны цэвэрлэгээ бүхий боловсруулалт хийсэн гүзээ, бөөр, уушиг, сархинаг зэрэг дайвар 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж байна. Энэ жил 100 мянган толгой мал төхөөрөх төлөвлөгөөтэй байна” гэв. Энэ талаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлэхдээ, “Дайвар бүтээгдэхүүнийг авч болосруулдаг цех байдаггүйгээс ихэнхдээ манайд хаядаг тул энэ байдлыг өөрчлөх боломж монголчуудад бидэнд өөрсдөд маань байна.
Малаас бүгдийг ашиглах ёстой гэдэг утгаар боломж байна. Хэрэглэгчид дайвар бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд сайн гэдгийг мэднэ, гагцхүү хаяхгүйгээр боловсруулах, зөвхөн мах гаргах бус, боловсруулах хэмжээнд ангилах, сав баглаа боодол дээр анхаарах зэргээр бэлтгэн нийлүүлэх хэрэгтэй юм. Энэ ажлыг яамнаас ийм боловсруулалтын тогтолцоог бүрдүүлэх үүднээс зохион байгуулж байна” хэмээн дэмжиж буйгаа илэрхийлж байна.
 
 
Тодруулга: Манай улс хонин толгойд шилжүүлснээр жилд 5 сая толгой мал нядалж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байна. Үүнтэй зэрэгцэн мөн 100 мянган тонн дайвар бүтээгдэхүүнийг боловсруулалгүй хаядаг гэсэн тоо байна. Хүнсний үйлдвэрлэл хөгжсөн Шинэ Зеланд, Турк, Австрали, БНХАУ зэрэг улсад махны үйлдвэрлэлээ дагаж дайван бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор хөгжүүлдэг байна.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг