Өөрийн гэсэн газар нутагтай, хэл, соёлтой ард түмэн бүр хэн нэгний дарлал, хүчирхийлэл, мөлжлөггүйгээр эрх чөлөөтэй, эрүүл, тайван аж төрөхийг хүсдэг. Төр засгаа өөрсдөө чөлөөтэй сонгон байгуулж, өөрсөддөө үйлчлүүлэхийг хүсдэг. Энэхүү өнө эртний, бас мөнхийн хүслийг ардчилал биелүүлж өгөх байх гэж найддаг. Тэгээд боломж гармагц л ардчиллын төлөө гэгдэх хөдөлгөөн бүрийг, хүн бүрийг дэмжиж саналаа өгцгөөдөг. Гэвч харамсалтай нь ард түмнүүдийн ихэнх нь хулхи ардчилагчдад хууртаж, бүр хохирч үлддэг байна. Хууртаж цөхөрсөн олон улс орон эргээд хаант засаг, нэг намын ноёрхол, “хүчтэй гар”-ыг сонгон авсан тохиолдол ч олон буй.
Хөгжил, шинэчлэлийг хүсээд ядуурал, дампуурал, цадаж ханахаа үл мэдэх олигархуудын мөлжлөг, дарангуйлалд ороод хэрхэхээ мэдэхээ байсан улс орнууд өнөөдөр ч олон байна.
Ардчилсан гэгдэх засаглалын хамгийн ёозгүй, онцын хор хөнөөлтэй нэгэн хулхи хувилбар Монгол оронд маань төрж бойжоод Монголын нийгмийг өвчлүүлчихлээ. Энэ янзаараа удвал ард бид Монголоо бүх талаар нь алдах болно. “Барагдсан ч гэсэн бараан хээрийн үлдэгдэл бий” гэгдэхээр байсан уламжлалт нийгмийн үнэт зүйлүүд, монгол хүний үнэт зүйлүүд жилээс жилд л устаж алга болсоор байна. Ингэ ингэсээр эцэсдээ үндэсний эв нэгдэл ч гэсэн олон намын бусармаг үйл ажиллагааны балгаар устаж бид монголчууд “шуудайнд хийсэн эвэр” болж үлдэхнээ. Ийм аюул хаяанд ирчихээд цус, нулимсанд шүлэнгэтэн сүүтэгнэж байх боллоо...
Ардчилсан өөрчлөлт, шинэчлэл хийх зорилго, түүний хэрэгжилт нь Ази, Европ, Америк, Африкт тун ч олон янзын мөр үлдээжээ. Цус, хүчирхийлэл, ядуурал, дампуурал, иргэний дайн гэх гамшиг төрүүлсэн “Ардчилал” байгаа нь түүхэн баримт билээ.
Зөв зүйтэй зорилго тавиад ард олон нэгдэж тэмцсэн, дэмжсэн байтал яагаад муу үр дагавар, хөнөөлт үр дагавар гардаг билээ. Энэний учир, шалтгаан жишээ нь Монголд маань юу байв аа? Энэ асуултын хариултыг бид Монголын нийгмийг бүрэн эрхтэйгээр удирдаж ирсэн улстөрийн намуудаас, тэдгээрийн удирдах бүлэглэлүүдээс шаардан авах ёстой. Ийм байдалд хөтлөн хүргэсний хариуцлагыг мөн тэдэнтэй тооцох учиртай. Жирийн иргэд бид нэхэл хатуутай байж, буруутныг яллаж, удтал үл мартагдахуйц сургамж, сануулгыг үлдээх ёстой. Монголын төрд шуналын микробууд шургалаад үе улиран үлдэж, үржиж олшрох боломжийг дахин давтан олгож болохгүй. Энэ үзэгдлийг эгнэгт таслан зогсоож, нэгмөсөн хаах, хориглох ёстой. Энэ зорилгоор мөнхүү гамшигт үзэгдлийн үүсэх шалтгаан, нөхцөл, хөнөөлт үр дагавар, илрэн гарах хэлбэр, арга механизмыг илчлэн тайлбарлаж, олон түмэнд ойлгуулж, урьдчилан сэргийлж байх үндэсний чадамж, дархлааг буй болгох ёстой. Манай сэхээтнүүдийн тэргүүний хэсэг, оюунлаг хэсэг, элит хэсэг энэ талын үйл ажиллагааг идэвхтэйгээр оройлон, манлайлан өрнүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Улс эх орон, угсаа гарвалиа хүндэлдэг, хайрладаг эх оронч хүмүүс энэ хэрэгт өргөнөөр оролцох ёстой. Энэ бол шударга иргэн нэгбүрийн журамт үүрэг мөн юм. Монгол улс, монгол хүмүүс, монголын нийгэм хуурамч, хулхи улстөрчдөд зохих ял, зэмлэлийг заавал оногдуулж, биечлэн эдлүүлэх ёстой. Ардчилсан нийгэмд хэн ч болов “гавъяатан аваас шагнагдах, гайтан аваас яллагдах” учиртай. Эх орон, нийгэм маань ядуурах, хоцрогдох, дампуурах аваас бидний л хүү, охид, ач, зээ нар өвчин, өлсгөлөнд нэрвэгдэж зарц, боолын хувь заяаг эдлэх болно...
Гажуудалд гүнзгий автсан хулхи, хуурамч ардчиллыг үзэн ядах болсон ард иргэд итгэл алдарч гутарснаасаа болоод ганц хүний, эсвээс цөөнхийн харгис дарангуйлагч дэглэмийг хүсэмжлэхэд хүрдэг. Иймэрхүү байдлаар эзэн гүрний болон ноёрхогч, мөлжигч анги, бүлгийн засаглал дахин сэргэсэн тохиолдол ч мөн цөөнгүй.
Ардчиллын нэр хүндийг унагааж, авлига, луйварт идэгдэж, хүн амын 60-70 хувийг ядууруулж, төр засгийн эрхийг хууль бус аргаар авч, ард түмний өмч – баялгийг заль, мэхээр цөөн гэр бүлд өгч шударга ёсыг зөрчсөөр ирсэн улстөрийн намуудыг тарааж удирдах бүлэглэлийг эрүүгийн хариуцлагад татах нь Ардчиллыг аврах цорын ганц зам болчихсон улс орон, нийгэм өнөөдөр мөн цөөнгүй байна.
Ардчиллын төлөө босож тэмцсэн олон түмний хөдөлгөөний ачаар улс орны төрийн дээд эрх мэдэлд хүрэх бололцоотой болсон хоёр намын удирдах бүлэглэл нь “зөв сэтгэл, шаардлагатай мэдлэг” үгүй хүмүүсээс бүрэлдэх болсон нь Монголын эмгэнэл юм.
Одоо эргээд харахад 1991 оноос хойших 28 жилийн дотор МАХН, МАН (монголын ардчилсан нам)-аас улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайдууд, УИХ-ын гишүүд, шүүх, прокурор, цагдаагийн газрын дарга байгсдаас 90 гаруй хувь нь хэрэг дээрээ “Ардчиллын далд дайсан, Ардчиллыг булшлагчид” байжээ. Тэд зөвхөн л их шуналдаа автцагааж, том хулгай, луйварт далдуур оролцоцгоож, баяжиж хөрөнгөжихийг л хичээцгээжээ. Одоо тэдний ил, далд, нуусан, нөөсөн хөрөнгийг олж тоолох аваас бүгд л тэрбумтан болцгоожээ. Зөвхөн бэлэн мөнгөний хадгаламж нь (Монголын банкуудад байгаа) гэхэд л нэг тэрбумаас илүү хөрөнгөтэй хүмүүс олон байна. Гэрт нь байгаа үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө, газар, үйлдвэрүүд, эзэмшдэг хувьцаа, мал, офшор бүс дэх долларын тоог хамтатган нэмэх аваас өнгөрсөн 28 жилийн дотор тэдний хулгайлсан, луйвардсан, авлигад авсан мөнгөний дүн гарах болно. Өнгөрсөн 28 жилд мөнхүү хоёр намын удирдах бүлэглэл бараг 100 хувь шахам хулгайч, луйварчдаас бүрэлдэж байсны гайгаар монголчууд бид өнөөдөр өрөнд баригдаж гүйцээд байна.
Өнгөрсөн 28 жилийн туршид дурдсан хоёр намаас хийж байсан “улстөрийн томилгоо” гээчид нь бүгд цаанаа авлига, наймаа байсан бололтой. Тэр нь яван газар авч, бүр цагаандаа гараад эцэс сүүлдээ төрийн бүх албыг далд дуудлага худалдаа болгожээ. Ийм хэмжээнд хүргэж төгөлдөржүүлэхийг сэдэж, төлөвлөсөн нууц төлөвлөгөөнүүд ч гарч иржээ. Энэ бол Монгол оронд Ардчилал мөхөхийн, том хулгай луйвар цаашид төрөөс албан бусаар дэмжигдэхийн илрэл, дохио юм. Энэ бол Ардчилал бүрэн дампууралд орох нэгэн шулуун зам мөн болно.
Монгол улсаа, эх орноо, үндэс угсаагаа, ард иргэдээ гэх сэтгэл, ивээлгүй, дээр нь улс орноо өөд нь татах ухаан, боловсролгүй хүмүүс ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд, Нийслэлийн захирагч, аймгийн даргын тушаалд улстөрийн томилгоо гэх нэрээр, цаагуураа бол уг албан тушаалыг намдаа өргөх хандив нэрээр худалдан авч байгаа нь Монголыг бүхэлд нь, хот ба хөдөөг цугт нь 28 жил бүх талаар самарч, бүх талаар сульдуулж, бүр тахир дутуу (хөгжлийн бэрхшээлтэй) болгожээ.
Нийгмийн амьдрал, аж ахуйн салбаруудын талаар зохих түвшний мэдлэг, боловсролгүй, доороос энгийнээс эхэлж таньж эзэмшсэн практик, туршлагагүй, хал үзэж хашир суусан, нас дагаж хуримтлагдсан хэрсүү ухаангүй, хийрхүү, сувдаг, хэр чадлаа үл мэдэх залууст улс орон, ард түмний хувь заяатай шууд холбоотой том том албан тушаал, эрх мэдэл өгөх нь юунд хүргэдгийн сонгодог жишээг өнөөдрийн Монголоос дэлхий нийт харж, харамсаж байна. Тийм залуусын зарим нь бүр бүтэн 28 жилийн туршид төрийн дээд, төв байгууллагад ажиллаад ч ард иргэдээ хайрлах сэтгэлтэй болж чадсангүй, ухаажиж хэрсүүжиж жинхэнэ удирдах ажилтан болж төлөвшсөнгүй. Энэ бол гайхшрал төрүүлэхүйц баримт юм...
Улсын Их Хурлын сонгуулиар олонхи болсон намын удирдах бүлэг (хотын болон аймгуудын) бүхлээрээ, дээр нь бас ах дүү, төрөл садан нь нэмэгдээд татвар төлөгчдийн мөнгө болох улсын төсвийг хувааж идэхээр хачиг болон наалдаад дөрвөн жилийн дотор хувалз болж хувирсаар байв. Тэдний томчуулд нь “төрөөс төрсөн тэрбумтан” гэх нэр цол олгож овсгоо самбааг нь нам дотроо магтаж, туршлагаас нь суралцдаг болсон юм. Ийм арга, замаар хоёр намын боловсон хүчин лобби, тендер, албан тушаалын наймаа, рекет, шантааж, авлига мэтийн бусармаг бүхэнд гаршиж бүр “хоцрогдсон” дарга нартаа эргэж багшлах болжээ. Намуудын амьдрал залуу луйварчдын эрээ цээргүй үйл ажиллагаагаар “цэцэглэж”, түүх нь гэмт хэргийн хавтас болон зузаарсаар байна.
“Ардчиллын алтан хараацайнууд” гэгдсэн залуус маань бүгд л эх орондоо элэггүй, ард түмэндээ ивээлгүй, эдийн шуналаар өвчилсөн хүмүүс байжээ. Тэд ийм хүмүүс болохыг жирийн иргэд, сонгогчид ер мэдээгүй билээ. Учир нь тэд бүгдээрээ л анхандаа хэн ч биш байв. Нас нь хүүхдээрээ, туршлага ба бүтээлгүй, аль нэг салбарын нарийн мэргэжилтэн ч биш, тэргүүний ажилтан ч биш, ядаж “Онц сурлагатангууд, улаан дипломтонгууд” ч биш...
Жишээ нь Элбэгдоржийг ард олон таньж мэдээгүй, Элбэгдорж өөрөө ч ард түмнийхээ аж байдлыг таньж ойлгоогүй. Бат-Үүлийн сурлага, сахилгыг үнэлэх аваас “Дунд”-аас доогуур, Элбэгдоржийнх ч мөн ялгаагүй.
Аль аль нь л Монголын нийгмийг, Улс ардын аж ахуйг бүхлээр нь битгий хэл зөвхөн аль нэгэн ганц салбарыг л өөд нь татчих мэдлэг, туршлага, нас дагаж ирдэг хэрсүү ухаан үгүй. Гэтэл сонгогч олон иймэрдүү хүмүүст итгэл өгч, найдаж, хоосон горьдлого өвөртөлсөөр, үл биелэх хүсэл, эрмэлзэлд хөтлөгдсөөр 28 жил болчихлоо. Энэ хугацаанд тэд УИХ-ын гишүүн, сайд, ерөнхий сайд, Нийслэл хотын захирагч, бүр ерөнхийлөгч, ерөнхий сайдын эрхийг эдэлснийг яана аа! Харамсмаар, эмгэнэмээр, сонгогчид, олон түмэн өөрсдийгөө ч үзэн ядмаар!... “Ямар ард түмэн байна, яг тиймэрдүү л төр байдаг”, “ардчилсан засаглалыг зөв явуулах нь ард түмний боловсрол, соёл, ухамсраас шалтгаалдаг” гэцгээдэг дээ! “Хүн болох нь багаасаа, хүлэг болох нь унаганаасаа” гэдэг мөн ч үнэн, мөн ч үнэтэй үг юм даа!...
Шинэ, залуу боловсон хүчнийг сургаад, хүмүүжүүлээд, хөдөлмөр-үйлдвэрлэлийн талбар дээр 10-аас олон жил ажиллуулж “хал үзүүлж, хашир суулгаад”, ингэх явцдаа эх түүхийн мэдлэг, үндэсний үзлээр оюун бодлыг нь ирлэж, ишлэж өгөөд, ганцхүү ингэсний сүүлээр л төр засгийн том албанд дэвшүүлэн ажиллуулдаг сайхан, зөв уламжлалтай улс орнууд бас байна аа! Монголчууд бид тэднээс суралцах ёстой. Үндэсний эв нэгдэл, үндэсний зорилго, тэмүүлэл, үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг манай сэхээтнүүд, тэдний манлайлах хэсэг, хөтлөх хэсэг, нэр хүндтэй хэсэг, хийсэн юмтай, бүтээлтэй хэсэг цаг ямагт анхаарлынхаа төвд байлгаж, ард олонд сурталчлан таниулж, хамгаалж, улстөрчдөөр сахиулж, мөрдүүлж байх ёстой. Энэ бол тэдний эх оронч үүрэг, журамт үүрэг билээ. Эс ингэх аваас л өнөөдрийнх шиг эмгэнэлт байдал давтагдаж, газар авч, улиран үлдэж, эцэс сүүлдээ Монгол улс, монгол үндэстэн мөхөж, түүхийн тавцангаас арчигдаж, устаж үгүй болох болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
Jenko l baina daa
элбэгдорж батүүл гээд ардчилалаа ойлгох ч үгүй нѳхдүүд АН гэж нам байгуулхаар ямар юмны ардчилал монголд байх вэ дээ дүр эсгэсэн луйвварчид бас зѳвлѳлдѳх ардчилал гээд л солиороод явах юм

Хамгийн том хулгайч! Муу оркууд та нар ингээд л нарийн учрыг нь ойлгохгуй тэнэгтдэг шуу! Тэгээд л гаргаад ирдэг. Н.Энхбаяр ч ялгаагуй!
ungursun horwoo bolson .mongol yalsan hojim hoino ch yalsaar bh bolno
Мэдрэл муут
Чулуунжав бүхнийг мэддэг байх албагүй л дээ. Өөрийн бодол өөртөө зөв.
битгий маяглал
CHuluunjav gantsaaraa medsendee bish 28--jil darlagdsan ard tumenii mededgiig toimlon helsen baina negent suirliin irmegt irsen Eh oronoo avrah tsag ni boljee yg odoo oroitbol suirene uhaartsgaa seheertsgee
Яг унэн мэдрэл муут! Монгол ялсан малсан гэсэн ухаан муут оркууд та нараас хамаг юм болдог!
Монгол ялсан ч гэх шиг одоо болноо,аль хэдүйн улсаараа ялагдчихаад бна. Чулуунжавын бичсэн үнэн.Ардчилал нэрээр улсаа худалдаж, бидний татварын мөнгөөр хөлжиж, бүх үйлдвэр барилга ,газрыг дээрэмдэж,луйвардан хулгайн мөнгөөрөө банк байгуулж дэлхийд байхгүй хүүтэй зээл өгч,луйврын мөнгөө офшорт нуун ,байшин барьж бас болоогүй тэр байшингаа Герман ,Америкийн үнээс дээгүүр үнээр борлуулж,бензин шатахууны үнэ дэлхийд хамгийн хямд байсан ч дээд үнээр ард түмэндээ шахаж бүх үйлдвэрүүдийг устгаж ганц хадаас хийх чадваргүй болтол жижигрүүлж ажилчин ангигүй дарга армийг бий болгон Америк ,Англид хаус худалдан авч үр хүүхдүүд нь хамгийн үнэтэй Америк сургуульд сурч ,хамгийн үнэтэй хоол хүнс ,машин тэрэг хэрэглэн тансаг сайхан амьдарч бна. Энэ л эдний ардчилал. Бид эдэнд дарлуулсан шиг бидний үр хүүхэд луйварчдын үр хүүхдүүдэд дарлуулах цаг ирчихлээ. Одоо үр хүүхэд,эх орныхоо төлөө тэмцэж босохоос өөр сонголт үлдсэнгүй. Бидэнд алдах хөрөнгө байх биш . Энэ луйварчдын хөрөнгийг хурааж ядуу эх орноо өрнөөс гаргая.Тэвчээрт бас хязгаар бий . Батүүл өөрийн хөрөнгийг хураалгахгүй гэсэндээ байнга 37 оныг давтах тухай ярьдаг,энэ бол тэс өөр.Эдний хөрөнгө бол Монголынх .

Ардчиллын ёозгүй хувилбарыг засах, өөрчлөх биш устгах ёстой юм. Тэгж байж л Монгол, монголчууд өөдөө нар харна шүү.
Gashuun ynen gej ene YAG Ynen! Teneg batsaanuudiig darga bolgosnii gai! Batmunkhiin archaagyi shiidver Hulgaich luivarchid ene baidaliig ovjin ashiglaj Mongoliig deeremdsen 28 jil
Ардчиллын нэр хүндийг унагааж, авлига, луйварт идэгдэж, хүн амын 60-70 хувийг ядууруулж, төр засгийн эрхийг хууль бус аргаар авч, ард түмний өмч – баялгийг заль, мэхээр цөөн гэр бүлд өгч шударга ёсыг зөрчсөөр ирсэн улстөрийн намуудыг тарааж удирдах бүлэглэлийг эрүүгийн хариуцлагад татах нь Ардчиллыг аврах цорын ганц зам

Ардчилал гэдэг зүйл их сэтгэгч Аристотелиос эхэлсэн. Тиймээ ардчилал ярих гэж байгаа бол илүү их сэтгэ бод. Тэрнээс махан биеэ булчингаа хөгжүүлсэн Баттулга ардчилал гэж худал ярих нь тэс ондоо зүйл. Мэтгэлцээн хийх чадвар эртний грекийн геометр, математикаас үүдэлтэйн адил биднийг ардчилалд дагуулах удирдагчийг тэндээс хайх нь зөв.

УИХ-ыг тарааж улс төрийн намуудыг татан буулгаж дахин шинээр бүртгүүлж сонгууль шинээр явуулах шаардлагатай. Шинээр бүрдсэн парламент ҮХ-ийг батлах хэрэгтэй
зөв
Монголд цоо шинэ хүчин хэрэгтэй болжэээээээ
Энэ нийтлэлийг уншаад би хувьдаа бүрэн дүүрэн дэмжиж санал нэг байна.Үнэхээр л жирийн сэхээтэн,Монголоо гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй мянга мянган хүмүүсийн бодож сэтгэлдээ тэжж яваа зовнил,далдын шаналал яах аргагүй мөн байна.Монголынхоо ирээдүйн хөгжил,үр хүүхдүүдийн минь амьдрал яах бол гээд л байнга санаашрах бодох...журамт үүргээ биелүүлэхэд бид өөрсдийгөө биш ирээдүйгээ,Монголоо бодож оролцох ёстой гэж үзэж байна.Ингэж гэмээн бид сая нүдээ нээх болно.өөр гарц бараг үгүйл болов уу.Эцэст нь Монголыг ийм байдалд оруулсан МАН,АНамын үе үеийн Ардчлагч нэртэнгүүдэд толгой дараалан хариуцлага үүрүүлэх ёстой...

Дэмжиж бна.

90 онд төрийн эргэлт хийж, монголын төрийн эрхийг булаасан шашинаас монголын төрийн эрхийг буцаан авч байж энэ ёзгүй ардчилыг засна өөрөөр засагдах боломжгүй .!
Unen.Negdeh tsag bolson.
Элэнцэгийн чинь ардчилал!!!!!! Энэ систем бол барууны Еврэй нарын зүгээс Монголын хамгийн өөдгүй, УРВАГЧ сэтгэлгээтэй, новшнуудыг сонгон авч Төрд гаргаад тэд нараараа дамжуулан Монголын баялгийг цөлмөх Төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн явдал юм. энэ бол Монголын түүхэн дэх хамгийн ГУТАМШИГТ ХУЙВАЛДААН байлаа.
Энхбаяр л байна даа.
Н.Энхбаяр л өөрчилж чадна
Эргээд социализм руугаа очсон нь дээрдээ хүмүүсээ. Монголчуудад ардчилал зохихгүй ээ. Яагаад гэвэл бүгдээрээ шуналтай, бас их атаархуу яг л тамын тогооны онигоо шиг.
Х. Баттулга чинь 8-р ангиа арай чамай л төгссөн шүү дээ.
Маш зөв хэлжээ дэмжиж байна аа
Та маш сайхан унэлэлт дугнэлт хийжээ. Баяр хургэе. Унэнг унэнээр нь илэрхийлдэг ийм хумуус л бичиж нийтэлж явах естой. Хармааны Цунхчид Хэтсэтхуулэгчдий армийнхан бол бичээд хэлээд ч хэрэггуй.
Бүүбур Илжигжоржийн уран үгтэй хорт явуулгад автаж та нар 1937 онд яг ийм урвагч хулгайч луйварчидтай хариуцлага тооцсон өвөг дээдсээ яаж нулимаж зүхэж байснаа эргээд саначих даа...одоо тэгээд хэн эд нартай хариуцлага тооцох юм бэ....та нарт хожим гүтгүүлэх гэж зүхүүүлэх гэж үүү..

лбгдржийг бүх насаар нь хорих үлдлээ уг нь цаазаар авахуулах ялтайгаа эрт мэдрээд үгүй хийж чадлаа шүү дээ, бат үүл нь уг нь шунахай л болохоос цаадахаасаа арай дээр ч Зоригоо хамтраад нухсан хүн дээ
Ийм хүмүүст суудлаа бодлогоор тавьж өгсөн Батмөнхийн тэнэгийг яалтай
Үнэхээр л жирийн сэхээтэн,Монголоо гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй мянга мянган хүмүүсийн бодож сэтгэлдээ тэжж яваа зовнил,далдын шаналал яах аргагүй мөн байна.Монголынхоо ирээдүйн хөгжил,үр хүүхдүүдийн минь амьдрал яах бол гээд л байнга санаашрах бодох...журамт үүргээ биелүүлэхэд бид өөрсдийгөө биш ирээдүйгээ,Монголоо бодож оролцох ёстой гэж үзэж байна.Ингэж гэмээн бид сая нүдээ нээх болно.өөр гарц бараг үгүйл болов уу.Эцэст нь Монголыг ийм байдалд оруулсан МАН,АНамын үе үеийн Ардчлагч нэртэнгүүдэд толгой дараалан хариуцлага үүрүүлэх ёстой...
Монголын ард тvмэн илэн далангvй байсан. Ямар ч нуух нуугдах зvйл байхгvй. Харин Элбэгдорж бvvР анхнаасаа зvcээ хувилган явсан нь олон зvцэвэр нотлогдоно доо. Цаг хугацаа бvхний гэрч болдогийг хэнбэгуай нь еерчилж чадахгvй л дээ. Элбэгдорж естой 20 савраа нуусан хулгайч байсныг бvх монголчуудаас гадна дэлхий мэддэг болсон доо.
Хүчсээд байх юмгүй.Монголын ард түмэн ардчилсан нэр зүүсэн гудамжны золбин гамингуудыг гаргаж чадсан юм одоо өөрсдөө ялаа үүрч өвөө нарынх нь араас үнсэн товрог болгон дөтийн замаар тонилгох ёстой бас үүрэгтэй.
Ардчилсан гэгдэх засаглалын хамгийн ёозгүй, онцын хор хөнөөлтэй нэгэн хулхи хувилбар Монгол оронд маань төрж бойжоод Монголын нийгмийг өвчлүүлчихлээ. Энэ янзаараа удвал ард бид Монголоо бүх талаар нь алдах болно. Тэнгэрт Элбэгээ байдаг Бат хар Үүлийг Баяр цогтойгоор Сайхан билэгт өдөр хөөж Бат стулгаа Алтанхуягт байлгаж Энх амар болд төмөр мэт байхын тулд Зоригын мөхөөж Энхсайхан өдрийг хүлээх ард түмэн бид юм болов уу

Хѳрѳнгийг нь хурааж хүүхдүүдийг нь тѳрѳѳс холдуулж чанга хатуу л алхам хэрэгтэй байна даа
ЧУЛУУНЖАВ ГУАЙ ТА ЭНЭ МАН МАХН-ЫН ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ЛУЙВАРЧДЫГ ЯАГААД ЯРИХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? ЭНЭ 30-ААД ЖИЛИЙН 25 ЖИЛД НЬ ЭНЭ ГАЙТАЙ МАНЧУУД ТӨР БАРЬСАН БИЗДЭЭ .ОДОО ТЭГЭЭД БАЙЖ БАГААГ НЬ ХАРАХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? БҮРУУТАН БҮХНИЙГ ЦЭЭРЛҮҮЛЭХ ЁСТОЙ. ПРОФЕССОР ТА СОХОРЧИХСОН БАЙНА.
Хувьсгалыг зоригтой нь хийж, үр дүнг нь коммунистууд хүртэж байгаа биз дээ!
Хаха
Одоо засаг авах найдваргүй болчихоод новшрох санаатай байгааг нь мэдээд л байгаан
Jenko elbegiin huuheldei
Зөв л дөө. Профессор их зөв ярьсан байна. Энэ гажуудлыг арилгахад тийм ч хэцүү биш л дээ. Үнэнийг хэлж байж л засна шүү дээ.
Uneen.Elbegdorj.Batuul nariig ard tumnii emne shuuj.yllah heregtei.demjij bn.
unen
сайн байцгаана уу? Аливаа сургууль тэнхим гэдэг ЭРДМИЙН НОМЫН УУРХАЙН БОЛОВСРОЛОО ХҮМҮҮН ХҮН ТА ЧИ БИ ГЭЭЧ ЭТГЭЭДҮҮД ОЛЖ АВЧ, ТАНИН МЭДЭЖ ТҮҮНИЙГЭЭ ГЭРЭЭРЭЛ ГЭРЭЛ ГЭГЭЭ БОЛГОХЫН МИНЬ ЭХИЙГ СУРВАЛЖИЙГ ТАВИГЧ ОЛГОГЧ ӨГӨГЧ ХЭМЭЭН ҮЗДЭГ. СУРГУУЛЬД ТЭНХИМД ЕРДӨӨ Л МЭРЭГЖЛИЙН БАТЛАМЖ ЦААС ОЛЖ АВАХ ГЭЖ ОРСОН БОЛ, ТЭГЧИХЭЭД УГ МЭРЭГЖЛЭЭРЭЭ ГАНЦ Ч НЭГ Ч АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ, "АЖИЛЛАСАН ГЭГДЭГЧ/ҮҮД/" БОЛОХООР БАГШИЙНХАА ХЭЛСЭНГ, БУСДЫН НОМООС УНШСАНГАА ХАРСАНГАА #ӨӨРИЙНХ БОЛГООД# ЗОГСОХГҮЙ ЯМАР Ч БАТАЛГААГҮЙ НОТОЛГООГҮЙ, ЧИ ӨӨРӨӨ АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ ҮЗЭЖ ХАРААД ОЙЛГООД БИЙ БУЙ БАЙГАА БОЛГООД ИРЧИХСЭН БИШ ХАРИН Ч, ЕРДӨӨ Л ХУУМГАЙ ХУУДУУТАЙ ДЭВЭРГЭН ХӨӨРГӨН ХИЙТЭЙ ХООСОН БАРЬЦГҮЙ БАРИМЖААГҮЙ САНААГАА БОДЛОО БУСДЫН НОМОНД #ХҮЧЭЭР ЧИХЭЖ ОРУУЛААД# УГ НОМЫГ УЧИР ЗҮГГҮЙ ТАЙЛЖ ТАЙЛБАРЛАХ #МЭДЛЭГГҮЙ, ЭРДЭМГҮЙ, НОМГҮЙ, ГЭГЭЭРЭЛГҮЙ, ГЭРЭЛГҮЙ, ГЭГЭЭГҮЙ, БОЛОВСРООГҮЙ, МЭРЭГЖИЛГҮЙ, ХООСОН ТОЛГОЙТОЙ, ТОЛГОЙ ГЭЭГДЭЭСТЭЙ, ИЙН ГЭЭГДЭЭСТЭЙГЭЭ Ч МЭДДЭГГҮЙ ЭТГЭЭД/ҮҮД/# ХАМГИЙН АЙМШИГТАЙ, ХОРТОЙ, ХОРЛОНТОЙ.
Д.Чулуунжав гээч этгээд Монголчуудын маань мундахгүй олон нь, -зарим нь аа-аааль 1990 оноос нь эхллэхээс нь авахуулаад, зарим нь дундаас нь, зарим нь саяхнаас гэхчлэнгээр тус тусынх нь цаг нарын мөч нь ирэхийн болохын хирээр-, санаж бодож сэрж сэхээрч ухаарч ойлгож явдаг эдийн зах зухаас бичвэолэждээ гэж санагдлаа.
эхлэхээс нь, бичвэрлэждээ
#засварлана#, #өөрчилнө# гэж ч байхгүйдээ. АРДЧИЛАЛ ГЭХ НЭРЭЭРХ БУРУУ БУЛХАЙ, ИДЭЭ БЭЭР, ТОНУУЛ ДЭЭРЭМ ЛУЙВАР ХУЛГАЙ, ЗАЛЬТАН МЭХТЭН ЗАЛЬХАЙ ЗАВШИГЧ ШАМШИГЧ ШИМЭГЧ ГЭМГҮЙ ЦАРАЙЛСАН ГЭМТЭН ГЭМТ ХЭРЭГТЭН ЭРЭЭГҮЙ ЦЭЭРГҮЙ ДОРД ДОРДОС ОЙ ГУТАМ БӨӨЛЖИС ЦУТГАМ ДОТОР МУУХАЙРАМ ЦЭЭРЛЭМ ЖИГШИМ ЗЭВҮҮЦЭМ ШАЛ ДУРГҮЙ ХҮРЭМ ЯНЗЫН ЭТГЭЭД/ҮҮД/ АМЬТАН, МЭРЭГЧИН, АРААТАН, МАХЧИН АВИРЫГ АРАНШИНГ ААШИЙГ АЯГИЙГ ТӨРХИЙГ УСТГАЛД ОРУУЛАХ Л ОНЬЧ НЬ БОЛОХ БОЛВУУ.
ix taalagdlaa
Юу засварлах одоо иргэний дайн хэрэгтэй. Цэргийн эргэлт хэрэгтэй. Нөгөө 200 хүний толгой хэрэгтэй. Тийм дориун аавын хүү хаа байнаа?
Хулхи ардчилал! Мьянма-гийн хатагтай улаан цайм хэлсэн шуу дээ! Энэ муу хулгайч нарыг аль нэг нам гэхгуй зайлуулж шоронд хийх хэрэгтэй!
АРАЙ ГАЙГҮЙ ЮМ ЯРЬДАГ ЗОРИГИЙГОО НУХАЖ АВААД САНАА АМАР ХУЛГАЙЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ. ХУЛГАЙЧУУДЫН ҮЙЛИЙН ҮРИЙГ ҮР ХҮҮХДҮҮД АЧ ЗЭЭ НАР ЧИНЬ ҮҮРДЭГ ГЭДГИЙГ ОЙЛГОХГҮЙ Л ЯВНА УУ ДАА.

Чулуунжавын нийтлэлтэй саналд нийлж байна