sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-АНУ-ын өндөр дээд түвшний төлөөлөгчдийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний шинэ шат пүрэв гарагийн өглөө Бээжин хотноо эхэлсэн байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд, Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-АНУ-ын эдийн засгийн өргөн хүрээний яриа хэлэлцээний Хятадын талын ахлагч Лю Хэ болон АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар хэлэлцээний нээлтийн арга хэмжээг даргалан явуулжээ.
Өндөр дээд түвшний төлөөлөгчдийн энэхүү хэлэлцээ энэ долоо хоногийн баасан гарагт дуусах юм. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг