sonin.mn
Төв аймгийн Ардчилсан намын байрны нээлт энэ сарын 21-нд боллоо. Тус арга хэмжээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Төв аймгийн Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөр нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр  Төв аймгийн Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөр сумдын намын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулжээ. 
Мөн намын хорооны ээлжит хуралдаан болж "Төв ардчилал-30 жил" аян эхлүүлснээ албан ёсоор мэдэгдэв. Энэхүү аян тавдугаар сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд Төв аймгийн 27 сумыг хамрах юм. Түүнчлэн намын хорооны шинэ гишүүдээ батламжилж, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр О.Мөнхбаяр сонгогдов.