Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг өнөөдөр (2019.08.13) хүлээн авч уулзаж, тус намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргад хандаж албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгч, ярилцав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1 дэх заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэх хуультай. Энэ саналыг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх үүрэг бүхий Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэгт Та бүхэн ч бас оролцсон.
Иймээс Та бүхнийг техникийн ажлын хэсэг буюу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан, мөн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаануудын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсэж, албан бичгийн хариуг хүргүүлж байна гэдгийг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар оруулах саналыг хүргүүлээд, өнөөдөр албан ёсоор хариу өгч байгаад талархаж байна.
АН-ын байр суурь тодорхой байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь эцсийн дүндээ ард нийттэй хийж буй гэрээ учраас Ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн зарчмын байр суурийг манай нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ ч бид хэвээрээ байгаа гэдгийг баталж байна. Улсын Их Хурал зөвшилцлийн хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах талаар Улсын Их Хурлын чуулганаар санал хураалт явуулахыг зөв зүйтэй алхам болов уу гэж бодож байна. Энэ нь бидний цаашдын зөвшилцөл, ойлголцол руу явахад нэг алхам болно гэж харж байна. Ер нь бид байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд ч энэ зарчмын байр сууриа гурван зүйл дээр илэрхийлсэн.
Үндсэн хуулийн өөрчлөлт бол Үндсэн хуулийн үр дагавраас үүдэлтэйгээр болж бүтэхгүй байгаа зүйл, Монгол Улсын хөгжил, иргэдийнхээ ахуй амьдралтай уялдуулан зайлшгүй цоо шинээр харах шаардлага үүссэн гэдэгтэй бид санал нэгдэж байгаа. Гэхдээ үүнийг хийхдээ харилцан зөвшилцөл ойлголцол, үнэмлэхүй олонх, цөөнх гэхгүйгээр бүхий л нийгмийнхээ хүрээнд, улс төрийн намуудын хүрээнд ойлголцож батлагдах ёстой гэдэгт би Таныг санал нэгдэнэ байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөрчлөлтийн хувьд бид өөрсдийн саналыг илэрхийлээд, ажлын хэсэгт оруулаад явуулж байгаа. Ерөнхийлөгчийн саналыг зарчмын хувьд бид дэмжиж байгаа. Өнөөдөр ч байр суурин хэвээр байгаа.
АН-аас энэ гурван зүйл дээр байр суурь илэрхийлсэн. Энэ асуудлыг Ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэх юм бол цаашдаа зөвшилцөл, ойлголцолд бэлэн байна гэлээ.
Сэтгэгдэл0
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
гахайн нохойн бөөр авах уу?
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ энэ удаагийн парламент хэлэлцэж БАТАЛЖ БОЛОХГҮЙ .
Өнөөгийн ёс суртахуунгүй УИХ Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй. Гар хүрвэл долоо биш бүр дал дордоно.
ҮХ-ийн өөрчлөлтийг энэ их хурал батлах ёс зүйн эрхгүй. ард нийтийн саналаар л баталж болно.
https://youtu.be/m8VjtAnhTeo Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн б
санал асуувал мэдээж унанаа гэж мэдэхийн дээдээр мэдэж байгаа.