sonin.mn

Айчи–Нагояа 2026 Азийн наадмын хүрээнд Япон Улсын Нагояа хотын төвд байрлах Хисаяа-Одори цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж буй албан ёсны олон нийтэд зориулсан “ONE ASIA WORLD” хөтөлбөрийн есдүгээр сарын 21-22-ны өдрийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган, Дэд ерөнхийлөгч Г.Гантулга нар оролцож, Монголын түүх, соёл, өв уламжлал, үндэсний онцлогийг олон улсын зочид төлөөлөгчдөд сурталчлав. Монгол улсын газар нутаг, хүн ам, нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг танилцуулж, Азийн наадамд хүрэлцэн ирсэн олон улсын зочид, спорт сонирхогчидтой соёлын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх танилцуулгын онцлох хэсэг нь Монгол Улсын Төрийн дууллыг тайзан дээр эгшиглүүлж, үзэгчдэд зааж сурган олон улсын зочдын хамт дуулсан нь харилцан хүндлэл, соёлын солилцоог бэлгэдсэн онцгой мөч болсон юм.


“ONE ASIA WORLD” хөтөлбөрөөр дамжуулан Азийн 45 орны соёлын өв, онцлогийг танилцуулж, наадмын уур амьсгал, үнэт зүйлсийг тэмцээний талбайгаас хотын төвд хүргэж буйгаараа онцлог юм.


Монголын Үндэсний Олимпын Хороо нь баг тамирчдаа олимпын болон тив, дэлхийн хэмжээний спортын наадамд оролцуулахын зэрэгцээ олимпын хөдөлгөөний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, соёл, үндэсний өв уламжлалыг олон улсад сурталчлах чиглэлээр тогтмол ажиллаж байна. Спортын томоохон наадмууд нь улс орнуудын харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхээс гадна үндэсний соёл, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах чухал боломж болохыг энэхүү арга хэмжээ дахин батлан харууллаа.


нэг буюу түүнээс олон хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

хүүхэд, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад