Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:
"- Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалт өнгөрөгч есдүгээр сарын 12-13-нд Тайландын Бангкокт болсон. Манай холбогдох байгууллагууд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлсэн. Харамсалтай нь Монгол Улс нэмэлт зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдээс 4-т нь зохих үр дүн гаргаж, эргэж тайлагнах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг албан ёсоор манайд ирүүлсэн байна.
Тэдгээр нь:
1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;
2. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;
3. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;
4. Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлтэй байна.
Улмаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг 2021 оны 5-р сар буюу 18 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгах чиглэл өгчээ. Хэдхэн хоногийн дараа аравдугаар сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Манайх үй олноор хөнөөх дэвсэг дэлгэрүүлж, терроризмыг санхүүжүүлдэг орон мөн үү. Яагаад бид энэ жагсаалтад ороход хүрэв гэсэн асуулт гарна. Хариулт нь тухайн асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас ийм байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарч байна" гэлээ.
Тэрбээр 2017 онд манай тайланг ФАТФ-ын хурлаар хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэж, зөвлөмж ирүүлсэн. Хоёр жил өнгөрсөн ч тодорхой ахиц гарсангүй. Дөрвөн нэмэлт шаардлага хүлээн аваад байна. Олон улсын жишигт нэг л нэмэлт шаардлага авбал “саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэн гэж үздэг.
Хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол,
-олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах;
-гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
-гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;
-иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
-улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.
Тиймээс үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Үүссэн асуудалтай холбоотойгоор хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нар мэдээлэл өгч, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ.
Монгол Улс “саарал жагсаалт”-д багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор,
- “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;
- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;
- Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;
- Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад өгөв.
Түүнчлэн авсан арга хэмжээнийхээ талаар ФАТФ-т захидал илгээж, мэдэгдэхээр болов.
Сэтгэгдэл0
Jinhene utgaar ni mungu ugaadag dampuu mongol ene jagsaaltaand oroh orohdoo, deeguur niseh baih shuu, "dipllomatuud" har tamhi zuun, hushuurnii tsagdaanaar huuli bus biznes erhelene, ali ch albani tushmeduud ni heelii hahuuli avahaas naash huduldgui, eruul mend, bolovsroliin salbar ni burmoson nuursan hogiin oron bolood udaj baigaa, yarshig, har bor jagsaald oruulaad neg musun duusgasan deer......

МАН-ын 60 тэрбумын наймаа.ЖДҮ,Оффшор, хар тамхины наймаа,нүүрсний хулгай,хүчин,аллага,ард түмнээ хорт нүүрсээр хордуулсан асуудлуудыг ФАТФ-д нэмж мэдээлэх хэрэгтэй
Пизда нараа монголыг мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэгч орны саарал жагсаалтанд оруулах гээд байгаа өмхий пизда нарт хатуу хариуцлага тооцож ял шийтгэл оногдуулаач.
Пизда нараа монголыг мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэгч орны саарал жагсаалтанд оруулах гээд байгаа өмхий пизда нарт хатуу хариуцлага тооцож ял шийтгэл оногдуулаач.
12-16 онд АН намын бонд нэрээр хийсэн мөнгө угаалт их завшилтууд одоо гор нь гарч байна.
33 их наяд!!! Эдийн засгийн өршөөлийн хуулиар хулгайлж хумсалсан ийм их хөрөнгө ил гарсан. Ил гараагүй нь ч бас байгаа. Монголын хүн бүрээс 10 сая төгрөг хулгайлсан, 5 хүнтэй нэг айлаас 50 сая төгрөг буюу орон сууцыг нь хулгайлсан гэсэн үг. Үүний цаана жирийн иргэдийн асар их боломж бас хулгайлагдсан. Энэ мөнгөнийхөө учрыг тайлбарлахыг FATF шаардаж байгаа.
сайн байцгаана уу? ӨӨХ ӨГСӨН ХҮНТЭЙ ӨГЛӨӨ БОСООД ЗАРГАЛДАНА ГЭДЭГ ШИГ Л ЗЭЭЛ АВЪЯ, УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ, ХҮМҮҮСЭЭ САЙН САЙХАН АЖ ТӨРҮҮЛЖ АМЬДРАН СУУЛГАЯ ХЭМЭЭГЭЭД Л ДЭЛХИЙН БАНК, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ЗЭРГЭЭС АВАХУУЛААД ӨӨР БУСАД УЛС ОРНООС Ч ЗЭЭЛДЭХДЭЭ ЗЭЭЛДЭЭД, ОУБАЙГУУЛЛАГУУДААС Ч ТЭР, УЛС ОРНУУДААС Ч ТЭР БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР Ч ГЭСЭН МӨН Ч ИХ АВСАНДАА. ТЭР ИХ МӨНГӨ ТЭГЭЭД ХААЧЧИХДАГ БОЛЖ БАЙНАА ГЭДГИЙГ ХҮМҮҮС АСУУГААД СУРАГЛААД ЯРЬЖ ХЭЛЭЭД ХҮҮРНЭЖ ӨГҮҮЛЭЭД ӨДИЙГ ОДООГ ХҮРСЭН. МЭДЭЭЖ ХҮҮ НЬ ХАВЬГҮЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ, -ХӨГЖИЛ ДЭГЖИЛ ДЭГЖИЛ ДЭВШИЛ ГЭЭД Л АВСАН-, ЗЭЭЛ АВЦГААСАН. ЭРГЭН ТӨЛӨЛТ, ХҮҮГИЙН ТӨЛӨЛТ БҮГД Л ХУГАЦААНД НЬ ЦАГТ НЬ ТӨЛНӨ ГЭСЭН Л ГЭРЭЭТЭЙ. ТӨЛБӨРИЙН ЦАГ НАР ИРЭХЭД ЮУ Ч ҮГҮЙ, ӨНӨӨ МӨНГӨ ХААЧСАНГ ЗЭЭЛ ОЛГОСОН ЭТГЭЭДҮҮДДЭЭ ХЭЛЭХ ҮГГҮЙГЭЭР ҮГҮЙ ХИЙЧИХСЭН. ТЭГЧИХЭЭД, ӨНӨӨХ ДК-ЫНХЫГ, АЗБАНКНЫХНЫГ #ХОВДГООР НЬ#, #МӨНГӨ ХҮҮЛЭГЧЭЭР НЬ#, #МОНГОЛЫГ СОРОГЧ МӨЛЖИГЧӨӨР# ДУУДАЦГААХ АЖЛАА ХООЛОЙ МЭДЭЭН ДУУ ДУУГАА АВАЛЦААД ОРИЛОЛДОЖ ХАШГИРАЛДАЖ ЭХЭЛЦГЭЭНЭ.
...ДБ-ЫНХЫГ, АХБАНКНЫХНЫГ..., ...ХООЛОЙ МЭДЭН...
ТӨРД, МЭДЭЛД ШАР ХАДААСААР ХАДААД ШАЛЗАН ЦАВУУГААР НААЧИХСАН АЯТАЙ ХОВХОРДОГГҮЙ, ХОВХ СОРОГЧ АД ЗЭТГЭРҮҮД АЛБИН ЧӨТГӨРҮҮДИЙГЭЭ Ч ДЭЭР НЬ НЭМЭЭД, ТЭДНЭЭСЭЭ ИЛҮҮ ГАРНУУ ГЭХЭЭС ДУТНА ГЭЖ ОГТ БАЙХГҮЙГЭЭР ХӨГЖИЖ БОЛОВСОРСОН ӨНДИЙЖ ӨСӨЦГӨӨСӨН ШИНЭ АД ЗЭТГЭРҮҮД АЛБИН ЧӨТГӨРҮҮД НАРЫГАА ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ДОВ ШОРООН ДООГУУР ОРУУЛААГҮЙ ЦАГТ ӨӨДӨЛӨНӨ ГЭЖ БАЙХУУ.

...ӨӨДӨЛНӨ...
Iim chuhal asuudal heleltsej baihad darga said nar haachichihsan ym be? дэд сайд , дэд дарга , хэлтсиын дарга нар сууж байна гдг өрөвдөлтэй байна. Тэр гаалийн асралт хаана байна, монгол банкны баяртсайхан хаана байна, санхүүгийн зохицуулах хорооны дарга хаана байна