sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
 
Энэ жил Давосын чуулганы 50 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ онцлогтой юм. Энэ удаагийн чуулган нэгдүгээр сарын 21-24-нд болох бөгөөд, “Тогтвортой хөгжлийг цогцлоох оролцогч талууд” сэдвийн дор зохион байгуулагдана. Хэлэлцэх гол асуудал нь орлогын тэгш бус байдал, нийгмийн хуваагдал, уур амьсгалын хямралыг шийдвэрлэх хүрээнд оролцогч талуудын капитализмын талаарх ойлголтыг шинэчлэхэд чиглэх юм.
 
Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна.