sonin.mn
Монгол Улсын Засгийн Газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Ард иргэдээ зөв ойлгуулах чиглэлээр ярилгүй яах вэ. Гэхдээ одоо засаглах цаг болсон, Т.Бадрал дарга аа. Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ уруу орно. Ингэж байж энэ нөхцөл байдлаа давна. Тогтоол, шийдвэр, захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа бол тодорхой хэмжээний хариуцлага тооцно.
 
Иргэн хүн иргэний үүргээ биелүүлэх ёстой. Энэ бол нэг хоёр хүний эрх ашиг биш. Нэг хоёр хүний цагаан сараар гэр орондоо очиж золгох асуудал биш. Энэ бол нийтийн эрх ашиг. Энэ бол улс үндэстний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал. Тиймээс дүрэм, журмаа сахиулах ёстой. Улсын Онцгой комисс сайн ажиллаж байна гэж бодож байна, цаашдаа ч сайн ажиллах ёстой.
 
Хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй. Маргааш хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ, замбараагүй байдал үүсэж, сар шинийн золголт үргэлжилнэ. Ханиад томуу агаар дуслын замаар халдаж буй бүх өвчин дамжина. Бид хэдэн сар тэвчиж, тэсэх хэрэгтэй.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна, тэрийг харж байна. Гэхдээ одоо бол шинжлэх ухаанд тулгуурласан, холбогдох байгууллагын гаргасан зөвлөмж, дүгнэлтэд тулгуурлаж Засгийн газар, хүчний байгууллага болон бусад байгууллага ажлаа хийх болсон. Хэл ам гарах юм байна, олон түмэн бухимдах юм байна гэсэн асуудал байхгүй. Энэ бол улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэв.