Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслол боллоо.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид, их, дээд, дунд сургуулийн багш нар, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар хотын номын сангууд, Олон улсын Монгол судлалын холбоо зэрэг олон байгууллагын төлөөллүүд оролцов.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон нийтэд хандан:
“Сайн байцгаана уу.
Өнөөдөр та бид монголын соёл, хэлзүйн хэрэглээний хувьд чухал ач холбогдолтой “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” хэвлэгдэн гарсантай холбоотой уулзаж ярилцаж байна. Үндэсний хэл соёл, тэр дундаа бичгийн соёл нь үндэстний ижилсэл, дотоод ойлголцлын хэрэглэгдэхүүн, сэтгэлгээг тээгч илэрхийлэгч нь болж байдаг.
Монгол Улс 1941 оноос хойш кирилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлснээр шинэ үсгийн хэрэглээ, соёл нэвтэрсэн ч зөв бичих дүрмийг цэгцэлж журамлах асуудал хоцорч хожим 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18000 толгой үгийг журамласан толь гаргаж байжээ. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч зөв бичих дүрэмд тусгагдаагүй, албан ёсоор журамлагдаагүй үгс олон байж, маргааны сэжүүр байсаар ирсэн юм.
Салбарын эрдэмтэд, иргэд өөрийн дураар алдаа мадагтай бичих нь цахим хэрэглээтэй холбоотойгоор даамжирч, тэр ч бүү хэл өдөр тутмын сонин, ном бүтээлд ч мэр сэр харагдах болсон. Үсгийн дүрэм ямар байвал зохилтой талаар дурын хүн зааж дүрэмдэн, зарим үсгийг хасах талаар уриалах үзэгдэл ч гарч байлаа. Энэ асуудлын угт иргэншлийн түүхээр бүрэлдсэн төрөөс албан ёсоор журамлан тогтоох, зөв бичих дүрмийг албажуулах ажил орхигдсон явдал байсан юм. Одоо бүх маргааныг цэгцэлж, нэг мөр журамлан шийдэхэд хэл зүйн идэвхтэй хувилал бүхий 38000 толгой үг бүхий “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” чухал үүрэгтэй болно.
Хэл бичгийн эрдэмтэд маань тохиролцож, зөвшилцснөөр монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь хэвлэгдэн гарч байгааг би нэн сайшаалтайгаар хүлээн авлаа. Энд би нэгэн зүйлийг зориуд тодотгож хэлмээр байна.
Өнөөдрөөс эхлээд Монгол Улсын нийт иргэд, төрийн албан хаагчид, эрдэмтэд, судлаачид, хэвлэлийн газрынхан, сонины редакцынхан энэ толийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, баримтлах учиртай. Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл баримтлал, хувийн бодлоос хамааралгүйгээр улс даяар нэгэн жигд, тогтвортой дүрмээр бичигдэж, жигдрэх ёстой. Хувийнхаа хандлага, сөргөх сэтгэл зүйгээ март. Мэдээж зарим хэлний эрдэмтэн, судлаачдын санаанд нийцэхгүй, өөнөтөглөх, шүүмжлэх сэдэл гарч магадгүй. Хүн бүрийн санаа, үзэл баримтлалыг харгалзах гэвэл зөв бичих дүрмийн толь хэзээ ч гарахгүй, энэ нь хэзээ ч дуусахгүй маргааны сэдэв байх болно. Ийм учраас олон бүгдээр Төрөөс монгол хэлний зөв бичих дүрмийг албан ёсоор журамлаж байна гэж үзээд энэ толийг мөрдлөг болгох нь өнөөгийн шаардлагад нийцнэ. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бол хэлний хэрэглээний хувьд үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт хэрэглэгдэхүүн юм. Өнөөдрөөс эхлээд энэ толийг цахимаар үнэ төлбөргүй тарааж, интернэтэд байршуулж байна. Мөн www.president.mn сайтаас болон www.toil.gov.mn албан ёсны сайтаас татаж авах, бичгийн үйл ажиллагаандаа ашиглах боломж нээлттэй.
“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж зохиолч Д.Нацагдорж шүлэглэснийг сэтгэлдээ тээн бичгийн соёлоо жигдлэн нэг мөр болгоход монгол хүн бүр хичээн оролцоорой.
Мөнх тэнгэрийн хүчин дор монголын бичиг соёл өнө үүрд дэлгэрэх болтугай” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” ном нь зөвхөн хэвлэмэл бус өнөө үеийн бүх цахим төхөөрөмжид суулган ашиглах боломжтой талаар танилцуулж, хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Мөн Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын талаар танилцуулж, “Уг тольд 30 мянга гаруй толгой үг орсноос гадна үгийн код, үгийн давтамж, үгсийн аймгийн ангилал, товч тайлбар, аялга өгүүлбэр, дутмаг үйл үг зэргээр ангилж, үг нэг бүрийн ард хадаж оруулсан нь Монгол хэлний судалгаанд ахиц гарсан” хэмээн хэллээ. Мөн толь гарснаар Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоол буюу олны хэлдгээр журамласан 700 үг хүчингүйд тооцогдож, энэхүү номд бичигдсэнээр цаашид хэрэглэгдэхээр болж байгаа юм.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар Улаанбаатар хотын номын сангийн төлөөллүүд, Их, дээд, дунд сургуулийн багш нар, зарим яамдын ажилтнууд, Монголч эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн охин А.Д.Цэндина зэрэг зочдод номын дээжээс өргөн барив.
Сэтгэгдэл0
ШУ-ыг журамлана гэнэ үхээсэй лалрын хэл бичигийн эрдэмтэд гэх жоомнууд. Бөхийн холбоо, Хэл бичигийн холбоо 2-ыг устгаж цэвэрлэ.
Үнэн.Орчин үеийн оросжсон Монгол хэлийг шинжлэх ухаан, хэл бичгийнхнийг эрдэмтэд гэж үзэж болохгүй.Байсхийгээд л үнэндээ орос хэлбэрийн дүрэм дуудлага нь өөрчлөгдөж,өөр өөрөөр тайлбарлацгаах хэнд ч сонин биш болсон.Латин үсэгт шилжиж дуудлага дүрмийг Өвөрмонгол,Буриад,Халимаг эрдэмтднийг оролцуулан нэг мөр болгох шаардлагатай.
Боловсролгүй ерөнхийлөгчийн болгоосон, болчимгүй тамгын дарга нь мэдээлсэн дүрмийг нэг үзэж дээ. Бөхийн өргөө шиг гацаанд орох вий дээ.
Боловсрол гэдэг чиний ойлгодгоор болсон болоогүй хэдэн диплом үнэмлэхний цуглуулга биш шүү.
Хэл бол амьд процесс гэдгийг эхлээд ойлгох ёстой, дараа нь мөхөж байгаа хэл гэдэг ангилалд орсон хэдхэн сая хүн ярьдаг монгол хэл цаашид оршин тогтноно гэвэл ярьдагаараа бичдэг чиглэлд явах ёстой, яг Герман хэл шиг, эцэст нь хэлхэд манай Дамдинсүрэн багш гээд хуцаад байгаа балайнууд та нар монгол хэлний төлөө байгаа юм уу, Дамдинсүрэн багшийнхаа төлөө байгаа юмуу
Уйгаржин бичигт шилжээгүйд баярлаж байна. Өмнөхи бүх ном зохиолыг дахин хэвлэх хэрэгтэй болох байхдаа.
Олон түмнийг төөрөгдүүлсэн ёстой дэмй юм хийж байна даа!!
Jonhuugiin amshig ch ih yum daa
Ард түмний 30 %-н саналаар Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч болсон Жанхуу хулгайч тагнуулын газрын дарга асан хурцын мэдэгдлийг огт сонсоогүй юм шиг, огт юу ч болоогүй юм шиг, ямар ч гэм нүгэл хийгээгүй хүн шиг олны анхаарлыг холдуулах гэж хэзээ ч төрийн бичиг болохгүй, өөрөө ч амьдралдаа ганц ч удаа харж үзээгүй уйгаржин бичиг ярьж нөгөө л оркуудынхаа тархийг угаасаар явна. Хогийн хулгайч аа, хаана байна нөгөө чиний “Монгол ялна” чинь? Монгол ингэж ялдаг юм уу?
Монгол ялж л байна, ялах ч болно. Энэ урт удаан үйл явц л даа. Чиний нас хүрэхгүй ч байж мэднэ.
Түүхэнд нэрээ үлдээх гэсэн хэдэн хөгийн арчаагүй гарууд мянганы шилдэг соён гэгээрүүлэгч агуу эрдэмтэн Ц.Дамдинсүрэнг гуайтай битгий барьц. Ц.Дамдинсүрэнг гуай Монгол хэлийг Кирилл Монгол бичигтэй гайхалтай зөв хослуулж маш зөв дүрмийг зохиосон Мянганы шилдэг соёл гэгээрүүлэгч гэдгийг тэнэг хүн ч мэднэ. Ринчен гуай хүртэл кирил үсэгт шилжээд маш том шинэчлэл болсныг хэлж байсан юм шүү. “Цээж” гэж бичих нь зөв, мөн чадавхи гэж бичдэг байсныг “и”-г нь авч хаясныг буцаад ашгүй хэвэнд нь орууллаа. Угаасаа нарийн тогтсон дүрмийг ахиж хэзээ ч битгий өөрчил!!! Ц.Дамдинсүрэнг гуайн зохиосон Кирилл Монгол бичгийн дүрмийг одоогийн монгол хэлний 50 эрдэмтэн нийлээд ч засаж сайжруулж чадахгүй, харин ч бүр дордуулна. Нүдний хүүхэн хараа нь мөнгө болсон зарим "эрдэмтэн", улс төрийнхнийг дагавал нохойн замнаас долоон дор замаар орно шүү!!!
Тохиролцолд байхдаа яахав дээ.
ШУ-ны байгалийн шинжлэх ухааны салбарт хуулийг нээж олдог бол хэл, түүх гэхчлэн салбарт бол өөр.Зарим эргүүнүүдийн хэлж байгаагаар бол хэл хөгжиж байгаа тул мессежний хэлээр ярьдаг бол гэх нь л дээ.Мессежний хэлээ хөгжсөн хэл гэнэ гээд маанатаад байгаа юмнууд монгол хэлийг баллаж байгаа нь үнэн юм. Эд бол монгол хэл мөхөж байгаа гээд хурдхан устгая гэх нь ээ дээ,янз нь.Тиймээс монгол хэлний дайснууд энд мэдэмхийрээд тусгүй. Нөгөө баянмөнх үндэсний бөхийг завхруулж байгаа шиг юм болно.Тэгээд ч монгол хэл бол ганц манай улсын иргэд ярьж бичдэг хэл биш,Өвөрмонгол,буриад, халимаг гээд монгол туургатан ярьж бичдэг хэл.Мессежний хэлээрээ өөрсдөө л ярьцгаа. . Хэл амьд гэдэгтэй огт маргахгүй ч хэлэнд өөрчлөхгүй авч үлдэх суурь баримтлал байх ёстой.Монгол хэл бол зөвхөн халх түмний хэл биш шүү.Гэвч халх аялгууг үгүйсгэвэл бусад аялгуунууд бүгд юу ч биш болно.Өвөрмонголчууд биднээс ухаантай.Тэд аажмаар халх аялгууг сонгож байна.Тэд бүүр дээрээс халх аялгуутай хамгийн ойр цахар аялгууг баримжа аялгуу гэж тогтоогоод өргөн нэвтрүүлэгтээ энэ аялгууг хэрэглэдэг.Одоо Одон телевизийн хөтлөгчид бараг маниаэсаа илүү халх аялгатай болсон. Сүүлийн үед нилээд ялгаатай аялгатай байсан хорчингууд ч аялгаа наашлуулаад эхэлсэн.Тиймээс энд элдэвлэж балайтах хэрэггүй.Тэднээс суралц.Бидний улс эвтэй байвал буга буулгана.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” яах вэ! "Монгол улсын эрүүл нийгмийн журам тогтоох зарлиг" хэзээ гарах гэж байна?
Энэ бузартай ардчилсан намынхан монголыг хорлох бантагнуулах юм л зохиож хийж явах юмаа
Меемее, Осор нарын толь бичгийг дахин гаргачихаад юунд суржигнэв! Енеедер зев бичдэг монгол хэлний багш ч байхгуй болсон. Ямар ч улс туухэн бичгийг дахин хэрэглэдэггуй юм, уйгаржинд орж болно гэсэн боловсролгуй нехдийн тэнэглэлийн ур дун!!!
Ээ, бурхан минь бас дахиад л бөөн будлиан битгий байгаасай даа. Хааяа энд тэнд явж байдаг маргаанаас нь бодвол нэг их сайшаалтай юм гарсан ч гэж итгэхгүй л байна. Үгсийнхээ хувилбарыг ангилж чаддаггүй хүмүүс дүрмийн ном гаргасан байсан шүү, харамсалтай. Хаагуур зарагдах бол? Энд одоо гарчигнаасаа эхлээд л алдаж, сэтгүүлчийн алдаа ч гэсэн дүрмээ бариад л бичмээр дээ.
шинэ дүрмийг талархан хүлээн авч байгаа нөхдүүдээ амьдралд яаж хэрэгжихийг нь харъяа за. Женко, Зика 2 оролцсон л бол будлиантай хэл дагуулсан бөөн гацаа болно харж л байгаарай.
шинэ дүрмийг талархан хүлээн авч байгаа нөхдүүдээ амьдралд яаж хэрэгжихийг нь харъяа за. Женко, Зика 2 оролцсон л бол будлиантай хэл дагуулсан бөөн гацаа болно харж л байгаарай.
шинэ дүрмийг талархан хүлээн авч байгаа нөхдүүдээ амьдралд яаж хэрэгжихийг нь харъяа за. Женко, Зика 2 оролцсон л бол будлиантай хэл дагуулсан бөөн гацаа болно харж л байгаарай.
"зарим үсгийг хасах талаар уриалах үзэгдэл ч гарч байлаа." гэсэн нь хуучин диктаторын үг байна.Ерөнхийлөгчөөр харгислах санаагаа хэлүүлээд авсан шүү.
Орос Женкогийн тухай Америкийн хамгийн нэр хүндтэй (The Times-с илүү) хэвлэл The Washington Post-д бичсэнийг доорхи линкнээс харна уу! Жич Америкчуудын сэтгэхүйд нацист үзэл, популист уриа,луйврын хувьчлалууд такси,сугалаа,хууль завхруулалт сөрөгөөр үнэлэгддэгийг бодолцоно уу! http://www.washingtonpost.com/world/asia_pacific/mongolias-president-a-former-world-judo-champion-wrestles-with-some-major-problems/2018/06/15/15cfc8f2-68cb-11e8-a335-c4503d041eaf_story.html
сайн байцгаана уу? ҮНЭНДЭЭ БОЛ, Ц.ДАМДИНСҮРЭН ГУАЙН БҮТЭЭСЭН МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ДҮРЭМ НЬ ХУУЧИН МОНГОЛ БИЧГЭЭ Ч АГУУЛСАН НЬ, ХУУЧИН МОНГОЛ БИЧИГ МЭДЭХГҮЙ ХҮНД Ч МЭДРЭГДДЭГ ОЙЛГОГДДОГ. ҮҮНЭЭС ГАДНА, ЭНЭ ДҮРЭМДЭЭ УЯЛДУУЛААД МОНГОЛ ХЭЛЭНДЭЭ ТҮШИГЛЭЭД АНГЛИ ХЭЛИЙГ СУРАХАД АНГЛИ ХЭЛЭНД СУРАЛЦАХ ХАВЬГҮЙ ҮРТЭЙ ӨГӨӨЖТЭЙ. НЭГ ЗҮЙЛИЙГ ХЭРЭГ БОЛГОЖ ХЭЛЭЛГҮЙ ГОРЬГҮЙ НЬ, ХЭЛ АМ ЗАГАТНААД БАЙЛГАЖ СУУЛГАХГҮЙ НЬ. ЗУРАГТЫН НЭВТРҮҮЛЭГЧИД МОНГОЛ ХЭЛИЙГ ЭВДЭХЭЭ БОЛЬЦГООГООЧОО. ҮГНИЙ ДУУДЛАГА ЧИНЬЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ ОРОС ХЭЛНИЙ ҮГНИЙ ДУУДЛАГА БОЛЧИХООД БАЙНА ШҮҮДЭЭ, ЗАРМУУДЫНХ ЧИНЬ. ҮГ БҮТЭЭХЭД ОРСОН ГИЙГҮҮЛЭГЧ ҮСГЭЭ ДАНГААР НЬ БИЙ БУЙ БАЙГАА МЭТЭЭР БУЮУ ОРОС ХЭЛНИЙ ДУУДЛАГААР ТЭР ЧИГТ НЬ ХАТУУГААР ТОДОТГОЖ ХЭЛЖ ДУУДАХ ЮМ. МОНГОЛ ХЭЛЭНД ИЙМ БАЙДАГГҮЙ ЮМ. МОНГОЛ ХЭЛ ИХ ЗӨӨЛӨН УЯНГАЛАГ АЯДУУ ХЭЛЛЭГ ДУУДЛАГАТАЙ. ГАДААД ХЭЛИЙГ ГАДААД ХЭЛНЭЭС ДАМНАЖ ДАМЖУУЛЖ СУРНА СУРАЛЦАНА ГЭДЭГ ЭХ ХЭЛЭЭ ҮГҮЙРҮҮЛЭХИЙН СӨНӨӨХИЙН ДОРДУУЛАХЫН ДОРОЙ БОЛГОХЫН ЭХ ҮҮР УУРХАЙ. ҮҮНДЭЭ, ЭНЭНДЭЭ АНХААРЛАА ХАНДПУУЛААСАЙ ХЭЛНИЙ МЭРЭГЖИЛТЭНГҮҮД Ч ТЭР, БИД ӨӨРСДӨӨ Ч ГЭСЭН. Маний хувьд, ДАМДИНСРЭН ГУАЙН БҮТЭЭСЭН МОНГОЛ ХЭЛНИЙХЭЭ ДҮРМИЙГ БАРЬСАН НЬ ДЭЭР САНАГДДАГ. ЗА ТЭГЭЭД ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ ДАВААД САЙЖРААД САЙЖРУУЛААД ГАРГААД ИРЭХ БҮТЭЭХ ДҮРЭМ БОЛ ХЭСЭГТЭЭ БАЙТУГАЙ ЕР НЬ Л ГАРАХГҮЙ БОЛВУУДАА.
ДУУДЛАГА ЧИНЬ, ХАНДУУЛААСАЙ
МОНГОЛ ХЭЛНИЙ ОРЧИН ЦАГИЙН ЭРДЭМТЭД МИНЭЭ, ТА НАРЫН ЗАРИМ НЬ ҮГИЙН БИЧГИЙН ДҮРЭМ, ҮГ ХЭЛЭГДЭЛТИЙН ХЭЛЛЭГ АЯЛГА 2-ОО САЛГАЖ ЯЛГАХГҮЙ АОЛЬЖ ХУТГААД ЗОГСОХГҮЙ, АЛЬ Ч ДУРЫН УЛСАД ОРОНД ИЛҮҮ ИХЭЭР ТАРХСАН СУУЬШСАН СУУРИЛСАН СУУРЬ ТУЛГУУР БАГАНА ГЭЖ ЮМ БҮХИЙ Л ЗҮЙЛ ЮМАНД НЬ БИЙ БУЙ БАЙДАГ, ТУХАЙЛБАЛ МОНГОЛЫН ХУВЬД "ХАЛХ" ГЭДЭГ ШИГ. ХАЛХ АЯЛГА, ХАЛХ ХЭЛ БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ ҮНДСЭН, АЛБАН ЁСНЫ СУУРЬ ТУЛГУУР БАГАНА НЬ БУЮУ МОНГОЛ ХЭЛ ГЭСЭН АЛБАН ЁСНЙ НЭР БҮХИЙ ХЭЛ. ЭНЭНДЭЭ ОРОН НУТГИЙНХАА Ч ЮМУУ, ҮГҮЙ БОЛ ЯСТНЫХАА ХӨГ АЯЛГУУГ ОРУУЛАХАА #IШИНЭ ҮГ ЗОХИОДГОО ХЯМГАДАЖ ХАМЖААРГАДВАЛ# БОЛИВОЛ ЭЦЭСЛЭВЭЛ ЯМАР ВЭ. ИНГЭСНЭЭРЭЭ ХЭЛЭЭ Л УЛАМ Л УСТГАН СӨНӨӨХ, УРД ЗҮГТ ХОНИН ГҮРВЭЛ БОЛОХЫН Л ЦОНДОН. БИЙ БУЙ БАЙГАА БҮГДИЙНХЭЭ БҮХНИЙХЭЭ ТУЛГУУР СУУРЬ БАГАНАА ОГТЛООД ТАЙРААД ХУГАЛААД ХУГАЧААД БАЙХААР ЧИНЬ ЯАХ БОЛЖ БАЙНАА.
ХОЛЬЖ ХУТГААД, СУУРЬШСАН
Eronhiilogchdoo talarhaya! ih zuil tsertsendee orj baina.
Энэ гарыг Жудог нь л хеецелдvvлээд байлгах байсан юм. Еренхийлэгч арай л тархиных нь татаминаас хэтэрсэн дэвжээ юм даа
Baitsaa aviy ?oilgosongui !!!ugui ee baitsai aviyaa geh yum bna.unen teneg lalruud yumaa.buuz gedeg hujaa ugiig yaj duudahiig helj ogooch.bas huitsai,guanz,ania,hool geh met...
Bolovsrol gedeg diplomiin goliig heldeggui bolovsrol gedeg bolovsorson huniig helne.mongolchuud bugdeeree deed surguuli togsokh heregtei tendees chukham bolovson hun deeshee yavdag yum.uldsen n yadaj l ichih bulchiraitai huviin soyoltoi baikh bizee.