Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлж, анхааруулж байна.Баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж, 39 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж эмнэлгийн тусламж аван үйлчлүүлжээ.
Сар шинийн баяраар 200 эх амаржсан байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдөрт 200 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжэээ. Түүнээс гадна 50 гаруй хүүхдэд яаралтай мэс засал хийжээ. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн эмч, холбогдох эрүүл мэндийн байгууллагаас бага насны хүүхдээ хүйтэнд гэрээс нь гаргахгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхаарууллаа. Энэ жилийн Цагаан сараар цаг агаар хүйтэрч, цасан шуургатай байх тул замд гарахдаа техникийн бүтэн байдлаа шалгах, бага насны хүүхдийг дагуулан айл хэсэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
Хэрэв ямар нэгэн эрсдэл тохиолдож, биед зовиур илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөв. Өрхийн эрүүл мэндийн төвүүд баярын өдрүүдэд 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа бол 324002 дугаарын утсаар эрүүл мэндийн зөвлөгөөг 24 цагийн турш өгч байна. Түүнчлэн эмнэлгийн байгууллагууд хоёрдугаар сарын 11 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд, хариуцлагатай жижүүрүүд томилон ажиллаж байна.
Б.Болд
Сэтгэгдэл0
монголын үрс олон болтугай.
Mонголын үрс олон болтугай!
Яг өнөөдрийн байдлаар ЕБС уудад хүүхдүүд нэг ширээн дээр гурвалаж, зарим нь багтахгүй коридорт хичээллэж байх цэцэрлэгт хүүхэд багталзахгүй байна Эмнэлэгт өвчтөй хүүхэд багачуул кордиороор нэг зулж байх жишээний бас хүүхдийн 20 мянга дээр нь төр новширч байх жишээний тийм байгаад монголын үрс олон болтугай ч гэх шиг зүгээр л нэг өрх нэг хүүхэд бодлого барих хэрэгтэй хоёрдох хүүхдээс шууд улс татвар авах хэрэгтэй
За энд луухай Хятадын 1орход 1 хуухэд гэдэг Хятадын дотоод бодлогыг энд рекламдаад эхэллээ улайм цаймшуу буур