sonin.mn

Монгол Улс 2017 онд нэлээн том өрийн төлбөрийг хүлээж байгаа. Нэг жилийн дотор одоогийн ханшаар 1.8 их наяд төгрөгтэй дүйх өр төлж байсан тохиолдол үгүй. Өрийн хүүг л төлдөг, түүнийгээ төсөвт тусгаж ирсэн туршлага л бий. Гэтэл хоёр жилийн дараагаас улсын төсвийн 20 гаруй хувийг бүрдүүлэх хэмжээний өр төлөх шаардлагатай. Асар их мөнгө, нэг жилийн дотор шууд төлөх боломжгүй. Тодорхой хувийг нь шинэ зээлээр хаагаад явах байх,  тэгэхээр бусад хэсгийг төлөхөөс аргагүй. /News.mn/