sonin.mn

Ер нь өчигдрийн байдлаар Я.Батсуурийг баривчилж хорьсон талаар мэдээлэл гарлаа. Би хувьдаа дүгнэлт хийхэд өчигдөр ирсэн АТГ-ын хүмүүсийн Н.Энхбаяр даргатай харьцаж буй байдал их л сэжигтэй байсан. Хүнийг яагаад хүнийг дандаа тав дахь өдөр баривчилдаг явдал олон удаа гарсан. Ийм учраас өнөөдөр 13 цагаас АТГ аваачих талаар ярьсан нь сэжигтэй байна. Чухам ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байна. Ямар асуудалд холбогдуулаад байгаа нь тодорхой бус. Өнөөгийн эрүүгийн хуулиар аливаа нэгэн этгээдийг хуулийн байгууллагад дуудаж байгааг нь хэлэх ёстой. Ингэж байж өөрийнхөө эрхийг хамгаалах боломж гаргадаг юм.