sonin.mn

Сандал суудал гэхээсээ илүү сүржин даржин яриатай, хэлснээ хэрэгжүүлэхгүй, нэг тийм чадамж тааруу нөхдүүд байна л гэж үзэж байна. Улс орноо удирдаж чадалгүй Олон улсын валютын санд даатгах гэсэн хандлагатай байх шиг байна. Энэ тохиолдолд Засагт хамтрагч намууд эрхбиш зүгээр хараад суухгүй байлгүй дээ. Дампуурсан эсвэл дампуурах гэж байгаа улс оронд ОУВС туслах нэрээр улс орныг нь удирддаг. Хэрвээ үүн дээрээ тулбал бид ийм байдалд хүргэсэн нөхдүүд, тэр намуудтай нь хариуцлага ярихаас өөр аргагүй.
/"Өдрийн сонин"/