sonin.mn

Эверестийн оргилд гарах хүсэлтэй хүмүүс урьд нь ууланд авирч байсан туршлагаа нотлох шаардлагатай болсон талаар Балбын Засгийн газрын Дээд комисс мэдээлжээ. Дээд комиссын зөвлөмжид дурдсанаар Эверестийн оргилд Балбын талаас гарах зөвшөөрөл хүсэгчдэд 6500 метрийн өндөрт авирсан туршлагатай байх шаардлага тавих аж.

Мөн ууланд авирагчид биеийн хүчний бэлтгэлийн гэрчилгээ авч, туршлагатай хөтөчийн хамт авирах ёстой юм байна. Эверестэд энэ оны тавдугаар сард 10 гаруй хүн сураггүй алга болжээ. Тэдний ес нь Эверестийн оргил руу  Балбын талаас, хоёр нь Төвөдийн талаас авирахыг оролдсон байна. Сонирхуулахад, Балбын Засгийн газар энэ улиралд хамгийн олон буюу 384 зөвшөөрлийг уулчдад олгожээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин