sonin.mn
Салса, бачата бүжгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болжээ. Тэмцээнд Монгол Улсаас бүжигчин Г.Гүнбадрах, С.Хонгорзул нар оролцож бачата бүжгийн мэргэжлийн бүжигчдийн хосын төрөлд дэд байр эзэлж, цом хүртсэн байна. Г.Гүнбадрах нь олон жил тус бүжгээр хичээллэж байгаа нэгэн юм.
 
 
Үүний зэрэгцээ бүжиг сонирхогч залууст зориулсан өдөрлөг, сургалт зохион байгуулдаг ажээ. Тэрбээр тэмцээнд оролцсон сэтгэгдлээ хуваалцахдаа “Багш дасгалжуулагч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Бид улам хичээх болно’’ гэжээ.
 
 
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин