sonin.mn
Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ыг ирэх есдүгээр сарын 13- 20-нд Улаанбаатар хотод спортын 25 төрлөөр зохион байгуулна. Уг наадмын хүрээнд “Ногоон захидал” аяныг явуулахаар болжээ. Түүнчлэн наадмын медаль, медалийн тавцан зэргийг хаягдал дахин боловсруулсан эд материалаар үйлдвэрлэхээр болсон байна.
 
 
 
Эргэн сануулахад, “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулагчид медалиудыг гар утасны хаягдпаар хийхээр болсон. Үүний хүрээнд Япон даяар 2400 газарт хаягдал цуглуулах хайрцаг байршуулсан билээ.
 
 
 
Түүнтэй адил олон нийтийг хамарсан аян зохион байгуулбал, олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ыг эко болгох боломжтой юм.
 
 
 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин