Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбооноос тамирчдын шинэчилсэн чансааг гаргалаа. Энэхүү үзүүлэлтийг гаргахдаа Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликоне, Европын аварга шалгаруулах тэмцээн, Алжирт болсон Африкийн АШТ, Шинэ Делид болсон Азийн АШТ, Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан үзжээ.
Чансааны “Топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурван бөх багтсан байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10, 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга 10, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Б.Болортуяа долоо, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор тав, 68 кг-д Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор наймдугаар байрт бичигджээ.
Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан юм. Үүнээс гадна манай улсын найман тамирчин шинэ чансаагаар эхний 20 байрт бичигдэж байна.
Х.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Олимпийн эрх авах тэмцээн дээр очоод эхний хоёр тойрогт 20-уулаа цувраад ялагддаг нөхдүүд хичнээн дэлхийн чансаанд бичигдээд хэнд ч хэрэггүй гэдэг нь ойлгомжтой доо.
Бөх барилддаггүй мөртлөө наад чансаанд чинь багтах хүмүүс дэлхийгээр нэг тархсан байгаа.
Дэлхийн чансааг тэргүүлэх гэдэг нь 1- байранд бичигдэхийг хэлдэг. Харин энд дэлхийд эхний 10 байранд багтсан хүний тухай байна. Заяа минь зая чинь хаячихаагүй бол 1- байр. тэргүүлэх гэдгийг мэдэж суралцдаа.
Bitgii tenegt yun terguuleh? Yadaj airgiin 5 d ch alga bhad ene erguu setguulchdee shiitgeechee yu bichsenee ch medehgui oron yoo buglusun hunii oromtsognuud.
Erguu setguulch!!!!!
Garchigaa meddeggui mal uu chi....Uyn terguuleh.... jinhene mal....IIm maliin bichseniig yah gej oruuldag bainaa....
Энэ явцгүй бадай спорт удахгүй хасагданаа олимпоос ..
ene hogiin buh duuchdiig surtalchildgaa bolimoor yum. hend ch hereggui buun hoolnii savnuud