sonin.mn
МОСКВА. /Vesti/. Олимпийн хошой аварга, Америкийн сагсанбөмбөгч Майкл Жорданыг телевизийн ESPN сувгийн сэтгүүлчид Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) түүхэн дэх хамгийн шидэг тоглогчоор тодрууллаа.
 
 
 
ESPN –ийн сэтгүүлчид NBA-гийн түүхэн дэх хамгийн шилдэг 74 тоглогчийн жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтын эхний аравт Жорданаас гадна, Леброн Жеймс, Карим Абдул-Жаббар, Билд Рассел, Мэжик Жонсон, Уилт Чемберлен, Ларри Берд, Тим Данкан, Коби Брайант, Шакил О'Нил нар оржээ.
 
 
 
Ташрамд дурдахад, Жордан NBA-гийн зургаан удаагийн аварга бөгөөд хамгийн үнэ цэнтэй тоглогчоор таван удаа шалгарч байсан билээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг