Монголын сагсчид чамгүй авьяастай гэдгээ харуулсаар байгаа. Сагсан бөмбөгийн 3х3- ынхан эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулж яваа бол 5х5 төрлөөр Х.Болдсүх Гуулин улсад Монголыг нэрийг гаргаж байна. Түүнийг энэ удаагийн “Шинэ танил” буландаа онцлон танилцуулъя. Юун түрүүнд Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигийн драфт болж монгол тоглогч Х.Болдсүх драфтын найм дахь сонголтоор сонгогджээ. Тэр “Чоньжү Эгис” багт очжээ. Өнгөрсөн жил Ханянг их сургуулийн багт тоглох болсон тэрбээр БНСУ-ын иргэншил авч, нэрээ И Ген Хе болгон сольсон байна. Өнгөрсөн онд оюутны лигт 17.6 оноо дунджилсан түүний амжилт энэ жил эрс ахиж 28.7 оноо дунджилсан аж. Холын зайнаас оновчтой шиддэг ч хамгаалалт тааруу гэж шинжээчид дүгнэжээ. Тэрбээр Монголоос гадаадын мэргэжлийн лигт тоглох болсон дөрөв дэх тоглогч болж байна. Үүнээс өмнө гавьяат тамирчин Ц.Шаравжамц, олон улсын хэмжээний мастер Т.Санчир, спортын мастер Н.Батбаяр нар мэргэжлийн лигт өрсөлдөж байв. Н.Батбаярын хувьд Солонгосын дээд лигт драфтаар сонгогдож тоглосон анхны монгол тамирчин юм. Харин Х.Болдсүх хоёр дахь нь болж байна.
Тэрбээр Ханянг их сургуулийн багт тоглодог нэгэн бөгөөд Биеийн тамирын сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан юм. Х.Болдсүх лигийн шинэ улирлын эхний дөрвөн тоглолтод 20 оноо дунджилсан бөгөөд авсан оноогоороо гуравдугаарт жагсаж буй аж. 189 см өндөртэй түүний хувьд 11 настайдаа Солонгост очсон бөгөөд Сава бага сургуульд элсэж, улмаар сагсан бөмбөгийн багт нэгдсэнээр их спортын тамирчин болжээ.
Түүнээс хойш Палрёнг дунд сургууль, Масан ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглосон байна. Түүнд цөөнгүй багт тоглож мэргэжлийн карьер эхлүүлэх боломж гарч байсан ч иргэншлийн асуудлаас улбаатай эрүүл мэндийн даатгал зэрэг бичиг баримтны хүндрэл тулгардаг байсан гэнэ. Хэдий тийм ч Х.Болдсүх өөрийн хүсэл мөрөөдлөө орхилгүй явсаар, сагсан бөмбөгийн ур чадвараа харуулж 2018 онд Ханянг их сургуульд элссэн аж. Тэр 2018 оны аравдугаар сард Солонгосын иргэншилтэй болж, лигт анхны тоглолтоо хийжээ. Түүнийг ирснээр Ханянг их сургуулийн баг илт сайжирсныг мэргэжилтнүүд онцолдог байна. Х.Болдсүх багийн лидерийн үүрэг гүйцэтгэж, тэр хэрээр багийн амжилт ч ахиж байна. Одоогийн байдлаар нийт 81 оноо авч, (дундажаар 21 оноо), багаа тэргүүлж буй бол лигт гуравдугаарт бичигдэж явна. Сүүлийн дөрвөн тоглолтод есөн бөмбөг таслалт хийж, лигт зургаадугаарт жагсаж байгаа юм. Түүний хувьд энэ жил оюутны лигтээ түрүүлэх зорилготой. Цаашлаад Солонгосын үндэсний шигшээ багт тоглох мөрөөдөлтэй гэнэ.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл0
Солонгосын иргэн болох бол зүгээр л нэг цаас. Яс нь Монгол Цус нь Монгол. Яг сумо бөхчүүдтэй адил иргэнээ сольсон. Улам их амжмлт хүсье!
Тэр үнэн. Монгол хүнээрээ л үлдэнэ. Хүүд амжилт эрүүл энхийг хүсье.
Энэ залуу эрч хүчтэй бас ур чадвартай юм. Солонгосчууд баргийн бацааныг тоодоггүй ш дээ. Сайн байна амжилт.
Jin baga baina, jingee NEM!
Ajilla, ajilla
заавал солонгос нэр авдаг нь онцгүй юм
Нөгөө монгол нь яасан юм болоо
12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!