sonin.mn

Дэлхийн жүдогийн өдөр өчигдөр тохиов. Манай улс эл өдрийг 2011 оноос тэмгэглэж ирсэн. Дөрөв дэх удаагаа тэмдэглэсэн Дэлхийн жүдогийн өдрөөр Монголын жүдо бөхийн холбоо ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээс гадна тамирчид үзүүлэх тоглолт зохион байгуулсан төдийгүй эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 57 кг жингийн бөхчүүдийн барилдаан болсон.

Энэ талаар “Женко” клубын дасгалжуулагч Г.Энх­баяр “Өнөөдөр /өчиг­дөр/ Дэлхийн жүдо бө­хийн өдөр тохиож байна. Шилдэг тамирчид маань үзүүлэх тоглолтоо хүрэлцэн ирсэн үзэгчдэд  сонирхууллаа.

Да­раа нь эрэг­тэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 57 кг жингийн бөхчүүдийн дунд үзүүлэх тэмцээн зохион байгууллаа. Жил бүр зохион байгуул­лагддаг уг өдөрлөгийн гол зорилго нь хүүхэд залуучуудад жүдо бөхийг сурталчилахад оршиж байгаа.

Сүүлийн жилүүдэд манай жүдочид харьцангуй  өндөр амжилт­тай оролцох болсон. Өнөөдөр л гэхэд Дэлхийн залуучуудын жүдо бөхийн  аварга  шалгаруулах тэмцээнд  явсан  баг тамирчид маань АНУ-аас эх орондоо газардана. Тэд дөрвөн медальтай ирж байгаа” гэв.

Харин МУБИС-ын жүдо бөхийн багш О.Болд-Эрдэнэ хэлэхдээ “Монголын жүдо бөхийн холбооноос олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Дэлхийн жүдо бөхийн өдөрлөг болж байна.
 
Өнөөдрийн хувьд үзүүлэх тэмцээн, үзүүлэх тоглолт зэргийг зохион байгуулж буй. Монголын жүдо дэлхийн жүдо бөхийн нүүр царай болтлоо хөгжчихлөө шүү дээ. Дэлхийн  бүх жүдо бөхийн жинд Монголын бөхчүүд барилдаж байна.

Өмнөх жилүүдэд  жүдо  бөхийн олон ёс, хүндлэлийг агуулдаг байсан бол энэ жилийн гол зүйл нь Монголын жүдо бөхийн холбоо ахмадууддаа хүндлэл үзүүлж  байгаа явдал бол­лоо” гэж онцолсон юм.

Эх сурвалж: