sonin.mn
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн ес дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, сэкиваке Миёгирүюүг давснаар 50 хувийн амжилт үзүүлэв.
Харин 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Тамаваши Б.Мөнх-Оргилд, сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Токүшүрюүд тус тус унасан бол Ичиножёо А.Ичинноров Тоёоношимаг давсан байна. Энэ өдрийн барилдаан Араваши Э.Дөлгөөн Жүкүрюүд, Кёкүтэнхо Окиноүмид унасан бол Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар Таканойваг давж тавин хувийн амжилтаа үзүүллээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг