sonin.mn
Монголын волейболын холбооноос насанд хүрэгчдийн сонгон шалгаруулах тэмцээнийг Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулж байна.
 
Тус тэмцээнд бүс бүсээс шалгарсан эрэгтэй 14, эмэгтэй 8 баг өрсөлдөж байгаа юм. Тэмцээнээс шалгарсан шилдэг багууд ирэх 10 дугаар сард болох клубүүдийн АШТ-д оролцоно.
 
Насанд хүрэгчдийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцож байгаа багууд тус бүр хоёр тоглолт хийгээд байна. Өнөөдөр гурав дахь тоглолтууд болж, хэсгийн шилдгүүдийг тодруулах юм. Маргааш эрэгтэй шилдэг найман баг E, F хэсгүүдэд хуваагдан өрсөлдөнө. Харин эмэгтэй багууд Олимпийн системээр зөрж тоглоно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг