sonin.mn

 

БНЧУ-ын Усти над Лабем хотноо 47 дахь удаагийн олон улсын боксын Гран при тэмцээн энэ сарын 18-21-нд болж Монголын 2 тамирчин аваргын алтан медалийн эзэд болов.
 
Тус тэмцээнд 14 орны 60 шахам боксчид ур чадвараа сорьсноос 52 кг-д ОУХМ Х.Энх-Амар, 56 кг-д ОУХМ Э.Цэндбаатар нар бүх өрсөлдөгчдөө ялж аваргаар тодорсон байна. Энэ амжилтаараа манай улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.
 
Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нарын хувьд Турк улсад болох “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрх олгох олон улс тэмцээнээс медаль хүртэж байж олимпийн эрх авах зорилготой Европыг зориод байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг