sonin.mn
Жүдо бөхийн Армийн 37 дахь удаагийн ДАШТ ирэх сарын 7-12-нд Швейцарийн Цюрих хотноо болно.
 
Тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцох бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо 13 хүний бүрэлдэхүүнтэй Европ тивийг зорино. Дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр аварга жүдочдоо ахлах бол дасгалжуулагчаар ОУХМ П.Нямлхагва, Д.Батсайхан нар ажиллана.
 
Монгол Улсын баг тамирчдыг танилцуулахад, 60 кг-д Д,Баярмагнай /ОУХМ/, 66 кг-д А.Батсуурь /ОУХМ, Армийн анхдугаар наадмын мөнгөн медальт/, 73 кг-д Э.Түмэннасан, 81 кг-д Д.Сандуйжав, 90 кг-д Г.Алтанбагана /ОУХМ, Гран при ангиллаас 2 мөнгө, 1 хүрэл медальтай/, -100 кг-д Х.Цогтгэрэл /ОУХМ, Армийн анхдугаар наадмын хүрэл медальт/, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгөн медальт/, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон /ОУХМ, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/, 63 кг-д Б.Ганхайч /ОУХМ, 2016 оны улсын аварга/ нар багтжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг