sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавлугаар сарын 26-28-нд Хонконг-д болно.
 
Тус тэмцээнд манай улсаас 17 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдах бол эмэгтэйчүүлийн 48-кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, Ч.Аззаяа, 57 кг-д Д.Сумъяа, Ц.Хулан, 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг, 70 кг-д Б.Хулан, +78 кг-д Б.Мөнхтуяа нар хүч, ур чадвараа сорино.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг