Ардын хувьсгалын 12 жилийн ойн (1933 он) баяр наадамд долоо давж наймд үлдэн улсын заан цол аваад дараа жил нь ес давж түрүүлэн улсын арслан болсон (тэр жил уг цолыг олгоогүй гэдэг) Мөнгөнморьтын гэдэг нэрээр алдаршсан Лувсанмөрийн Чимэдийн тухай олон домог байдаг. Тэр улсын наадамд 4-5 удаа шөвгөрсөн бөх. Чимэд арслан нэг удаа нутгийн айлдаа хөтөлгөө морьтой хүрч ирээд морьдоо өвсний хашаанд оруулаад уячихжээ. Гэтэл унаж ирсэн морь нь үхчихжээ. Гэрийн эзэгтэй ихэд сэжиглэн:
-Чи айлын хашаанд үхсэн морио орхих нь уу. Үүнийг гаргаж зайлуулаарай гэхэд Л.Чимид арслан мориныхоо эмээл хазаарыг салгаж аваад нэг метр хагас илүү өндөр хашаан дээгүүр өргөөд шидчихсэн юм гэдэг.
Ю.САНЖААГОНЧИГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Avarga tsoliig n nehen olgoh n zuitei shuu!!1udaa 10 davsan.2 udaa 9 davsan boh.
Tenegteerei chi tyyh bolood yldsen chinges haand Marshal tsol nehen olgohtoi agaar neg
Алдарт Г.Цоодол арслан Чимэд арсланг дурсан ,-Ээ, мөн ч аатай дайчин барилддаг хүн байж билээ.Том гарз нохой нэг муу хавыг дайраад барьж байгаа юм шиг л бөхчүүдийг дайраад дайраад л нухаж байдагсан.Шороо манараад л . . . гэж хэлсэн байдаг. Нүдэнд харагдах шиг болдог юм.Уг гарлаараа Сүхбаатар аймгийн Мөнххаан нутгийн хүн. Лувсанмөр гуай бол нагац ах болох лам хүний нэр гэдэг. Сэлэнгийн "Боохой" Данзан арслан Хөвсгөл аймгаас эхийнхээ гэдсэнд Сэлэнгэд ирсэнтэй л төстэй байх.