sonin.mn
МОСКВА. /Би-Би-Си/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхэлснээс хойш нийт 19 улсын баг тамирчид медаль хүртээд байна. Үүнээс Германы баг тамирчид 7 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэнээр медалийн тоо болон чанараар тэргүүлж байна.
Германы араас Нидерланд улс 5 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж медалийн чанараар хоёрдугаарт бичигдэж байгаа бол АНУ 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болж жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж байна.
Медалийн тоогоор мөн Норвеги болон Канад улс өндөр үзүүлэлттэй байна. Харин Казахстан улс 1 хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын сүүлд бичигдсэн байна. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг