Ийм нэгэн “тёором” бий болоод удлаа. Хаа нэгтээ аймагт наадам болоход улсын өндөр цолтой бөхчүүд баг болон очиж барилддаг. Тэгсэн хэрнээ тэд түрүүлж чаддаггүй. Барилдааны явцад дөрөв, тавын даваанд л унасан байдаг болсон. Яагаад вэ гэвэл тэд найраа хийх гэж л очдог болсон нь үнэн юм. Энэ байдлыг мэдсэн аймаг, орон нутгийнхан найраанаас айгаад баяр наадмаараа гаднаас очсон бөхчүүдийг барилдуулахгүйгээр зөвхөн аймгийнхаа харьяатуудыг барилдуулдаг, цол хүртээдэг болсон. Тэр жил Завхан, Архангайнхан ойн баяраараа тэгж барилдуулаад аймгийн арслан, заан төрүүлж байлаа. Түүнээс хойш уг “туршлага” сүрхий дэлгэрсэн гэж болно. Сая ч бас л тийм юм боллоо. Ингэхээр орон нутагт наадмын бөх гэдэг юм онцын сонирхолгүй хэн нэгэн дэглэсэн “жүжигэрхүү” юм болчихоод байна л даа.
Булган, Дорноговь аймагт даншиг наадам гээч боллоо. Мөн л наадмын эхний өдөр өөрийн харьяат бөхчүүдээ (Булган аймаг, цэргийн цолтнууд) барилдуулж аймгийн арслан, заан шинээр төрүүлж авлаа. Ингэснээр энэ зун 18 аймагт шинэ арслан “үйлдвэрлэсэн” юм. Тэр дотор аймгийн арслангийн энтэй нэгэн ч бий л байх. Гэвч олонх нь дахиад энэ цолоо баталж чадахааргүй бөх цол авлаа гэмээр байгаа юм. Ер нь аймгууд энэ янзаар наадамлаад байвал барилддаг бүхэн нь аймгийн арслан болж таарах нь гэсэн бодол төрж байна. Цол олгох зорилготой ийм барилдаан зохион байгуулж байгаа нь жалга довын явцуу үзлийнх нь нэг хэлбэр гэж ч болно. Монгол үндэсний бөхийн уламжлал ч биш. Урьдын бөхчүүд долоон хошуу даншиг наадмаа хэсч барилддаг л байсан юм билээ. Харин хошуу нутгийнхаа наадмын бөхийн түрүүг гадагш алдахгүйн тулд шударгаар өрсөлддөг байсан тухай домог болсон яриа зөндөө байдаг. Одоогийнх шиг найраа хийж будлиан тарьж байсангүйг түүх гэрчилдэг шүү дээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Тэгвэл Булганы арслан Булгандаа л хүчинтэй гэсэн хууль гаргаад л болоо биш үү?
Ер нь бол Месси Роналдо хоёр нэг тосгоны аварга шалгаруулах тэмцээнд очоод шагналыг нь түүгээд байдаггүй л дээ, Эсхүл Мохамед Али аль нэг хотын аварга шалгаруулах тэмцээнд очоод түрүүлээд байгаагүй. Хакухо ирээд манай улсын аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээнд орж байгаагүй юм байна.
Улсын цолтой, Одоогоор төрийн байгууллагад ажиллаж байгаа бөхчүүдийг шилжүүлэх, харин цол авч амжаагүй байгаанууд нь тэр байгууллагадаа түр ажиллаад үзэг. Тэгвэл жалга довны асуудал үгүй болно.
Энэ бөхчүүд багийн спорт хэлбэр лүүгээ орооч. тэгвэл манай улс жалга довны үзэлгүй болно
Булганы наадам бол бүр илт жүжиг байсан. Түвшинбаяр гэхэд л илт даваагүй байж хүчээр улсын харцага Бадарчаас даваа авсан.
Харагдсан, сонсогдсон бүх юмаа шүүмжилж тэрнээсээ таашаал авах бол сэтгэцийн өвчтэй гэдгийн маргашгүй нотолгоо шүү. Аливаа өвчин эхлээд шинж тэмдэг нь бага, анзаарагдахгүй байж байгаад архагшаад ирэхээрээ хүндэрдэг жамтай.Өөрсдийгөө хянацгаа.Улсын цолтой том бөрхчүүд аймаг бүрт очоод түрүүлээд явахаар нь шуналтай,залуучуудыг мохоодог,нутгийн бөх түрүүлэх эрхгүй боллоо гээд хуцалдаад эхэлдэг.Орон нутгийн ард түмэн зурагтаар хардаг том сайхан бөхчүүдийг амьдаар нь харахыг хүсдэг.Тэд ч очдог.Харин түрүүлэх тухайд бол тэдэнд тийм шаардлага байхгүй.Монгол уламжлал ийм.Саяхан өвөрмонголын даян аварга Цагаанзааныг овоо тахилгын наадамд арав гаран удаа бууж өглөө гэж ярьж байхыг дууллаа.Тэглээ гээд тэд аваргаа хараагаад байгаа юм алга.Шүүмжлэгчид Шархад руу явцгаа.Эсвэл өөр арга ол.Нас чинь явахын хэрээр өвчин чинь хүндрээд ад болцгооно шүү.
Булганыхан үнэхээр хөгтэй, будлиантай байсан. Тэр жил Асашёрю их аваргаас шанаа аваад ухаан суугаагүй байна.