sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын өвлийн усанд сэлэлтийн тамирчин, спортын мастер Ш.Даваадорж энэ сарын 3-4-ний өдөр Латви улсын Рига хотод болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомоос 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Тус тэмцээнд 25 орны 300 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ. Ш.Даваадорж  35 жил усанд сэлэлтийн спортоор хичээллэж сүүлийн 3 жилд Дэлхийн цомын аваргын тэмцээн болон олон улсын тэмцээнүүдээс нийт 13 алт, 18 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр олон улсын мастерс, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөн оролцож дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос гарсан чансаа оноогоор 2016-2017 онд 4 дүгээрт бичигдэж байсан бол энэ жил дэлхийд 7-д эрэмбэлэгджээ.Олон улсын тэмцээнд явах зардал мөнгөө хувиасаа гарган дээрх амжилтад хүрсэн байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг