sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуу хоккейчдыг дэмжих Канад-Монголын хамтарсан төслийн албан ёсны нээлт өчигдөр “Централ тауэр” цамхагт болж уг ёслолд Канад улсын Элчин сайд Девид Спрул оролцлоо.
Монголд хоккейн спорт социализмын үеэс эхлэн хөгжсөн ч хувцас хэрэгсэл, талбай, дасгалжуулагч дутмагаас одоогоор дэлхийд томоохон өрсөлдөгч болж чадаагүй байна. Харин энэ бэрхшээлийг үл ажран монголын олон зуун залуус хоккейн шимтэн сонирхож, энэ спортоор хасах 15-30 хэмийн хүйтэнд мөсөн талбай /каток/ дээр хичээллэж, уралдаан тэмцээн зохион байгүүлж, тивийн хэмжээнд өрсөлдөж байгаа юм.
 
 
Монголын залуу хоккейчдыг дэмжих Канад-Монголын хамтарсан төслийн албан ёсны нээлтийн ёслол өчигдөр “Централ тауэр” цамхагт боллоо. Канад Улсын Элчин сайдын яам, Монголын хоккейн холбоо, Канад, Монгол аж ахуйн нэгжүүдтэй хамтран Канадад хоккейн хувцас хэрэгслийг хандиваар цуглуулжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажилд хоёр орны олон иргэн ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Хандиваар цугласан чингэлэг дүүрэн хувцас хэрэгслийг өнөөдөр Монголд авчрахад нь Монголын хоккейн холбоо баг, холбоодод тараана.
Монголын залуу хоккейчдыг дэмжих төслийн хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 16-19-нд өрнөх “Монгол дахь хоккейн өдрүүд” болно. Энэ үеэр Канад Улсын Ванкувэр хотын Лэсли Глобал Спортс клубын Нэйт Лэсли тэргүүтэй дасгалжуулагчид манай улсад ирж хоккейчид, дасгалжуулагчдад мөсөн талбай дээр сургалт хийх юм.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг