Харьсан бөх, тарсан хамтлаг, салсан загвар өмсөгчийн орогнодог газар Монголын төр биш хэмээх хэлц үг гарсан. Энэ үг зүгээр ч нэг гараагүй. Учир нь харьж яваа бөхчүүд, урлагийнхан Монголын төрд олноороо орж ирэн гавьяа байгуулсан түүх нэг ч үгүй.
Тэгвэл харьж яваа бөхчүүдийг ард түмэн Монгол төрөөс зайлуулах гэж байхад тэднийг залгамжлахаар бөхчүүд УИХ-рүү гэтэж эхэллээ.
Эдгээрийн нэг нь Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ. Мань хүнийг улстөрд хөтөлж оруулж ирсэн хүн нь өнөөх л алдарт Женко Ерөнхийлөгч.
Б.Ариун-Эрдэнэ 2020 онд Булган аймгийн харьяат болохын тулд хөгөө чирж байсан түүхтэй. Нийслэл хотод амьдарч байсан, оршин суух хаягтай мань бөх гэнэтхэн л Женко ахаасаа даалгавар авч яаж Булган аймагт шилжин суух харьяалалаа авах гэж толгой нь гашилж явсан.
Учир нь 2020 оны УИХ-ын сонгууль гээд шилжин суурьших бүртгэл хаагдсан байсан учраас мань хүний толгой нь гашилсан хэрэг. Тэгсэн ч танил тал ихтэй А.Булган-Эрдэнэ энэхүү толгой гашилгасан ажлаа амархан бүтээж Булганы оршин суух хаягтай болж ийнхүү тус аймгийн Засаг дарга гэсэн хүссэн албан тушаалдаа очсон юм.
Тэгвэл одоо түүнд аймгийн Засаг дарга гэх албан тушаал хэтэрхий жульдаж УИХ-д орж ирэх бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлж. Учир мэдэх хүмүүс түүнд УИХ-д нэр дэвших хөрөнгө мөнгө байхгүй ч арыг нь даадаг сайн ах Женко нь санхүүжилэхээр болсон гэх бор шувуу ч нисэлдээд эхэлсэн. Женко Х.Баттулга ичсэн нүүрэндээ би нэр дэвшихгүй ээ хэмээсэн ч өөрийнхөө толины тусгалуудыг паралментын босго давуулж хүссэнээ хийхийг маш ихээр хичээж буй. Мэдээж би нэр дэвшихгүй ээ гэсэн түүний үгэнд хэн ч итгэхгүы. Тэр зүгээр л С.Зориг агсны хөшөөний өмнө үг хэлэхдээ ард түмэнд таалагдахыг хүссэн гэсэн үг. Хэрэв үнэн байсан бол өдгөө Баянхонгороос УИХ-д сонгогдсон Д.Ганбат гишүүнийг тойроггүй болгож өөрийгөө үзэн ядуулахгүй л байсан болов уу.
Тиймээс л Женко өнгөрсөн хугацаанд улсын өч төчнөөн хөрөнгийг хувьдаа завшиж, хэмжээлшгүй хөрөнгө мөнгө хурааж чадснаараа Монголын төрд Булган аймгаас хоёрын хоёр бөхийг АН-аас зүтгүүлж байхав дээ.
Түүний дэмжиж буй хоёр бөх нь хоёулаа муу нэртэй луу данстангууд.
Хамгийн наад захын жишээ нь гэвэл нэг нь залилан С.Гал-Эрдэнэ нөгөө нь Н.Түвшинбаяр аваргыг гэмт хэрэгтэн болоход хажууд нь Б.Ариун-Эрдэнэ байсан гэж хавтаст хэрэгт авагдсан байдаг. Булганы бахархал төдийгүй Монголын сор болсон залууг энэ хоёр бөх хүн амины хэрэг үйлдэж байхад нь харсан мөртлөө хараагүй мэт загнаж Н.Түвшинбаярыг нарсанд суулгасан хүмүүс.
Ийм л увайгүй хүмүүс өдгөө Женкогийн дэмжлэгтэйгээр бүхэл бүтэн Булган, Хөвсгөл, Эрдэнэтчүүдийг төлөөлж УИХ-д суухаар зүтгэж буй нь Монголын эмгэнэл юм даа. Эцэст нь Монголын төр бөхчүүдээс хол байцгаая.
С.Сарнай
Сэтгэгдэл15
Hulgaich buh
ОРОСУУДЫГ БӨГС ДОЛООСОН БӨӨЛЖИС ЦУТГАМААР НОВШИЙН ХҮҮХЭЛДЭЙ !
Зээ миний эх орон Бөхчин, Попчин, Дуучдын өлгий нутаг билээ .. Улсын ерөнхийлөгч нь 6-р ангийн боловсролтой наймаачин бөх байсан ( Баттулга), Нийслэлийн мэр нь бөх ( Сумьяабазар ) Ерөнхийлөгчийн зөвлөх нь бөх ( коюшүүзан Батбаяр ), аймгийн дарга нар бөх ( 6 аймаг )
МАН-ын Бат-Эрдэнэ гэдэг идэж баахаас өөр шидгүй нэг бөх байна.Бас МАН-ын Сумьяабазар гэдэг 4 аргын тоо огт сураагүй дүнкүү толгой бөх байна.
Ёстой энэ тэнэг бөхчүүдээс саламаөр байгаа юм даа ёстой явдаг жорлонгууд
Bas deer ni Tserenpuntsag
Женко чинь төмөр зам, аж үйлдвэрийн паркийг санаатай нураасан юм билээ.Эбид загнуулаад үлбийгээд сууж бгаа баримт бичлэг бна. Дайсантай адил эддээ.
Завханаас бас Цэрэнпунцаг гэж бөх байна. Өнөболор, Цэрэнпунцаг, Баттөмөр гээд хувийн бизнесээ л зүтгүүлдэг шуналын тулмууд
garaad irvel yaana.
garaad irvel yaana.
За ийм алуурчин байдаг гэж мэдэхээс. Ийм бөх байдаг гэж сонсоогүй юм байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бол шударга гишүүн болохоор тэр хүнийг сонговол ард түмэнд хэрэгтэй юм. Энэ Б.Ариун-Эрдэнийг сонгосны хэрэггүй юм, Н.Түвшинбаярт хэцүү л байгаа даа.
Ёстой ямарч хэрэггүй амьтан байх
Ёстой ямарч хэрэггүй амьтан байх
Duuchin buh l turd heregguig tuuh haruulsan ...