sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын Бүлгийн хуралдаанд оролцож, МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдуулах санал гаргасан тухай бид мэдээлсэн билээ.Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ЕНБД Я.Содбаатар нартай уулзсан бөгөөд дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ганцаарчлан уулзсан юм.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг сайн дураараа ажлаа өг гэсэн гэх албан бус мэдээлэл бий.


Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ЕНБДарга Я.Содбаатар нартай уулзсан бөгөөд эцэст нь 5 сарын 21-ний 15:00 цагт Бага хурлыг зарлаж, цаг үеийн асуудлуудыг ярилцахаар болсон байна.


Уг хурлаар хамтарсан Засгийн Газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх, АН, ХҮН намыг гаргах эсэх болон нийгэмд дуулиан болоод байгаа Ерөнхий Сайдын хүүгийн хэрэглээтэй холбоотой асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэх бололтой.


Г.Анударь