sonin.mn

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин улс төрийн хүрээнд үүсээд буй цаг үеийн асуудлуудаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэрээ тэрбээр: "Ерөнхий сайд УИХ-ыг хүндэтгээд бичлэн орж ирээд гишүүдийн асуултанд хариулдаг соёл өнгөрсөн 30 жилд төлөвшиж ирсэн.

Гэвч харамсалтай нь ковидын дараахан Ерөнхий сайд УИХ-ын чуулганд тааллаараа оролцдог ийм зохицуулалтыг хуулиндаа хийсэн. Энэ зохицуулалтыг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед хийсэн. 


Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хуулиар далимдуулаад УИХ-ын чуулганд тэр бүр орж ирэхгүй байна.
Тийм болохоор энэ хуулийн заалтыг яаралтай өөрчлөх хэрэгтэй.


Хоёрдугаарт гүйцэтгэх засаглалын тэргүүн УИХ-ын хойморт гарч суучихаад хурал даргалагчийн байр сууринаас хандаад байж болохгүй. 

Энэ бол эрх мэдэл хуваарлалтын тэнцлийг алдагдуудлж буй явдал. Тийм болохоор энэ байдлыг засах хуулийн төслийг гаргаад өргөн барихад бэлэн болчихоод байна.

Миний хувьд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал УИХ-д орж ирвэл огцруулахаар кнопыг дарна. Энэ дээр заавал гарын үсэг зураад байх шаардлагаггүй” гэв. 


Ж.Бат