Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрх чөлөөт Монгол Улсын ард иргэд ээ,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Өнөөдөр Та бид Монгол Улсын ирээдүйг шийдвэрлэх түүхэн эгзэгтэй мөчид ирээд байна.
Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 төлөөлөл бүхий шинэ парламентын байгуулсан анхны Засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэх тухай шийдвэрийг хамтдаа гаргах гэж байна.
Энэ асуудал Хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг аль замаар, хаашаа хөтлөх вэ гэдэг салаа замын эхэнд байна. Яагаад гэвэл, 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс юм.
Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын засаглалтай ардчилсан улс.
Парламент цаашдаа бүрэн эрхт байдал, ардчилсан үнэт зүйлээ хамгаалах гадна, дотны олон сорилттой нүүр тулах болно.
Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангaa өөрөө тодорхойлох эрх бол ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал.
Бид өөрсдийн үзэл бодлоо хэнээр ч заалгахгүй байх эрх чөлөөтэй бөгөөд өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал эцсийн шийдвэрээ гаргаж чадна гэдэгт итгэж байна.
Ардчилал бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш харин хамтдаа тэмцэж босгодог үнэт зүйл билээ. Тиймээс миний бие өнөөдөр ард түмний төлөөлөл болсон парламентын гишүүдийн бүхий л асуултад ил тод, нээлттэй хариулах болно.
Үнэнийг бид нээлттэй ярьж чадахгүй бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол энэ парламентын ардчилал биш болно. Ил тод биш байдал, айдас хүйдэс, хөшигний цаадах тохироо, улмаар ард түмний эрх чөлөөг хумьж, эрх мэдэл, эд хөрөнгийг тойрсон дарангуйллын тогтолцоо бий болж, ардчиллыг устгадгийг олон улсын түүх нотолдог.
Дэлхий даяар ардчилал аюулд өртөж, сорилтод орж буй энэ цаг үеийг даван туулахын төлөө улс төрийн намууд нэгдэж, парламентын төлөөллийн тоог нэмж, 126 гишүүнтэй цоо шинэ парламентыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлсэн.
100 жилд нэг тохиолдох цар тахал, дайны үед улс орнуудын хилийг хааж, итгэл найдвар бүдгэрч байсан цаг үед миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай үүргийг хүлээж авсан. Бид хамтдаа эдийн засгаа сэргээн тэлж, Монголын улс төрд цоо шинэ салхи оруулж чадсан.
Сонгодог парламентын засаглалтай жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө үе үеийн Улсын Их Хурлын гишүүд бууж өгөлгүй тэмцсээр ирсэн.
Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн онцлог бол Монголын ард түмэн бидэнд ардчиллыг улам бэхжүүлэх, улсаа хөгжүүлэх шинэлэг, дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх эрх, хариуцлагыг хамтад нь хүлээлгэсэн явдал юм.
Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий парламенттай болсон. Энэ нь парламентын засаглалыг бэхжүүлэх, ард түмний саналыг гээхгүй байх, бодит төлөөллийг хангах түүхэн алхам болсон.
Үр дүнд нь нийт гишүүдийн 64 хувь буюу 81 нь шинээр сонгогдсон гишүүд, 25 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсоноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсан. Улс төрийн уламжлалт сэтгэлгээнээс ангид экспертүүд, шинэ үеийнхэн парламентад жагсаалтаар сонгогдох боломж анх удаа бүрдсэн.
Түүхэндээ Монголчууд өөр өөр санаа бодол, үзэл баримтлалтай хүмүүс зөвшилцөлд хүрэх сонгодог парламентын сонгуулийн тогтолцоог бүрдүүлсэн. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр хамтарсан Засгийн газар байгуулах үндэс, суурь бүрдсэн гэж үзэж болно.
Харин өнөөдөр Та бид хамтдаа эхлүүлсэн энэ шинэчлэл зөв байсан эсэхийг Монголын ард түмэндээ нотлох сонголтын өмнө ирээд байна.
Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж, улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдэлийг дагуулж болзошгүйг Улсын Их Хурлын чуулганд нэг бус удаа илэрхийлж байсныг минь Та бүхэн санаж байгаа биз ээ.
Шинэ парламентын түүхэн дэх анхны хамтарсан Засгийн газар “Алсын Хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор, улс орны эрх ашгийг намын болон хувийн эрх ашгаас дээгүүр тавьж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг”уриан дор гэрээ байгуулж, хамтран ажиллаад 10 сарын хугацаа өнгөрч байна.
Жил хүрэхгүй хугацаанд,
· 60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл,
· 30 жил яригдсан эрчим хүчний реформ,
· 28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны төсөл,
· 20 гаруй жил улс төржсөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг эхлүүлж чадсан нь Монголчууд бид том эрх ашгаа харж, нэгдэж чадвал ямар их боломж байгаагийн бодит илэрхийлэл юм. Энэ бол хамтарсан Засгийн газрын давуу тал юм.
Сул талын хувьд хамтарсан Засгийн газрын хувьд аль аль намд гомдол үүсэж, хардалт дагуулж, томилгооноос үүдсэн маргаан дэвэрч, нийгмийн хувьд ч олонх, цөөнхийн хяналт тэнцэл алдагдаж байна гэх бодит шүүмжлэл өрнөснийг хүлээн зөвшөөрөх учиртай. Гэвч эвлэлдэн нэгдэх хэцүү, харин бусниулах амархан.
Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай.
Хамтарсан Засгийн газар
· Үндэсний баялгийн санг бүрдүүлэх стратегийн ордуудын 34 хувь, түүнд ногдох баялгийн төлбөрийг Хуримтлалын сангаар дамжуулан ард түмэнд тэгш хуваарилах хэлцэл, бас тэмцэл ид үргэлжилж байх үед,
· Ухаа худаг ордын асуудлыг Засгийн газраас өргөн барьж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд долоо хоног болж байхад,
· Есдүгээр сард болох Оюутолгойн арбитрын маргаан, Онтрегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил ид дундаа өрнөж байх үед,
· Нийгмийн даатгал, татварын цогц реформыг намын бүлгүүдэд танилцуулан, дэвшилтэт буюу шаталсан татварын тогтолцоогоор орлогын тэгш бус байдлыг засах улс төрийн шийдвэр гарсан цаг хугацаанд,
· Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад, хэлэлцэх эсэхийг шийдэх үед,
· Хөгжлийн мега төслүүдийн тавыг нь бодитоор хөдөлгөж, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг гурав дахь талуудын ашиг сонирхолгүйгээр хөдөлгөж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй цаг хугацаатай давхцан улс төрийн олон үйл явдал өрнөлөө.
· Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд, хамтарсан Засгийн газарт ирэх улс төрийн дайралт, энэ хүрээнд хийж буй кампанит ажил сонгуулийн өрсөлдөөний халуун өдрүүдээс илүү эрчимжиж байгаа нь ил, далд ямар том эрх ашиг нэгдсэнийг харуулсан тод илэрхийлэл гэдгийг саруул ухаант Монголын ард түмэн харж байгаа гэдэгт итгэж байна.
Өнөөдөр судалгаагаар Монголын ард түмний 65-аас дээш хувь нь тогтвортой байдлыг дэмжиж, Үндэсний Баялгийн сан иргэдэд шууд өгөөжөө өгөөсэй хэмээн хүсэж байна. Ил тод байдлын төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй, залуучууддаа, өөр өөрийн өнцгөөс үзэл бодлоо илэрхийлж буй иргэддээ талархаж байна. Харин үүнийг улс төрийн шалтаг болгож, улс төрийн тогтворгүй байдлын суурь шалтгааныг үүсгэж буйд харамсаж байна.
Миний бие төрийн өмчийн компаниудын нэг ч томилгоо, төрийн нэг ч тендер, Засгийн газрын тусгай сангийн болон төрийн санхүүжилттэй банкны нэг ч зээлд хамрагдаж, өөрийгөө өршөөх хууль санаачилж явсангүй ээ.
Харин энэ бүхнийг илчилж, цахим засаглал, ил тод байдал, авлигын эсрэг, эрх ашгийн бүлэглэлийн эсрэг тууштай тэмцсээр ирсэн.
Хэрэв би өөртөө болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлзэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж, Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй, тайван замаар амьдрах сонголт хийх боломж байсан.
“Хэтэрхий олон дайсантай болсноос чинь боллоо” хэмээн тавлан хэлэх улстөрчид байгаа ч хувь хүний биш Ерөнхий сайдын хувьд түүхэнд эс үйлдэл хийхийг хүсээгүй билээ.
Хэрэв миний хувьд өөртөө болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлзэж байсан бол
· “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр хувьдаа авсан хууль бус худалдан авалтын схемийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд илчилж,
· “Хөтөлийн цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Бор-Өндөрийн хувьчлалыг буцаахгүй байх байсан,
· “Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсний худалдан авалт” оффтейк гэрээг илчилж, биржийн худалдааг зохион байгуулж, гаднын менежментийг зарлахгүй байх байсан,
· Чингис, Самурай бондуудын өрийг төлөхийн төлөө “Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээлийг олон нийтэд ил тод болгож чадахгүй байх байсан,
· E-Mongolia болон нээлттэй мэдээллийн цахим хуудсанд “Төрийн тусгай сангуудын мэдээллийг хаалттай хэвээр үлдээх байсан,
· Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлж, Оюутолгойн Дубайн гэрээг цуцалж, 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлэх олон улсын шүүхийн асуудлыг эхлүүлэхгүй байх байсан,
· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулж, стратегийн ордуудын 34 хувьтай холбоотой гал атгасан хэлцлийг ч эхлүүлж чадахгүй байсан биз ээ.
Энэ бүхэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд болон олон нийтийн дэмжлэгтэйгээр хийгдсэн зүйл бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүнээс чамгүй их хэмжээний сэтгэлийн тэнхээ шаарддаг юм билээ.
Алдаа оноо, чадсан чадаагүй олон зүйл бий. Буруу зөрүү ойлгогдсон олон асуудал байгааг ч хүлээн зөвшөөрч байна. Том төсөлдөө хэт их цаг гаргаж, нийгмийн асуудал, улс төрийн дотоод асуудалд анхаарал бага хандуулсан алдаа ч бас байна.
Баримтлах ёстой зарчим дээрээ хатуу зогссоноос болж, улс төрийн хүчний харьцааг алдагдуулсан зүйл ч бий. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах үнэт зүйл, үндсэн хуулийн зарчмаасаа хазайсан асуудал ч бас байна.
Гэхдээ л энэ тэмцлийн үр дүнд
· Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд төгрөг болж эдийн засаг хоёр дахин тэлжээ,
· Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4,128 ам.доллараас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 6,898 ам.доллар болсон байна.
· 2024 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж, “B+, тогтвортой” ангилалд шилжсэн нь олон улсын санхүүгийн байгууллагын өмнө Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож, жилд дунджаар 5-6 хувийн өсөлттэйгээр хуртай хөгжиж буй дэлхийн эдийн засагтай улсын нэг болж чадсан.
Монголчууд бид энэ амжилтаа ухраах биш ахиулах учиртай.
Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг
сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасны дагуу та бүхэн ард түмнийг төлөөлөх онцгой бүрэн эрхтэй билээ.
“Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт гэдэг үг бий”
Ард түмний элч болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.
Сэтгэгдэл55
Залуу тосгоноос явсанч тосгон залуугаас явсангүйдээ
Оюун-Эрдэнэ- г дэмжиж байна
Өөрийнхөө тэнэгийг нууж яв. Л.Оюун- Эрдэнэ юутай ч хутгалдаж мөнгөнд толгойгоо өгч яваагүй цаашид ч түүх гэрчлэх болно. Энэ ЗГ огцорсны оронд наадах УИХ тарсан нь дээр
Зэвэрсэн ДАНХ ны ёроолыг долоодог новшнууд их байх юм аа!
Монголын төрийг авч яваа 45 настай эр хүнийг чи бүү басан доромжил. Монгол улс 1691 оноос 1912 оныг хүртэл 221 жилийн турш манж хятадын дарлалд зовж колони болж явлаа. Тэр үед монголчууд хэзээч тусгаар улсынхаа төлөө бүгд санаа зорилго нэгдэж чадсан. Яагаад гэвэл дарлалд орж зовж үзсэн учраас яс махандаа шингэтэл ахиж хэзээч хятадын дарлалд орохгүй гэж шийдсэн билээ. Өнөөдөр Оджаргал мэт нь Монгол улсын 300 сая долларын өрөнд ухаа худаг ордыг хятадад зарлаа. Удахгүй Оджаргал мэт нь Монгол улсыг хятадад бүхэлд нь худалдах гэж байна. Монгол улсын эдийн засгийн тусгаар байдлыг алдуулсан гайг Оджаргал мэтээс асуух цаг олдохгүй шүү. Хятад хэзээнээс биднийг хядаад зөвхөн газар шороог минь авах гэсэн санаагаа нуухгүй ирсэн. Хятадууд дайнд бэлэн байгаа харин монголчууд эдийн засгийнхаа эрх мэдлийг хятадад алдсан тул дайнд ялагдана. Оюун-Эрдэнэ бол тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч ерөнхий сайд мөн.
Данх зайлаад шорондоо ор
Нэрээ нуугаачин, шээсний сав чи удахгүй шоронгийн хадаас болох юм байна.
Чам шиг ингэж эрх мэдлийн төлөө чөтгөр шуламтай нөхцөж улс орон ард түмнээ хуурсан ерөнхий сайд байсангүй ГАЛЧ л байсанг харлаа үзлээ ой гутлаа . Шившиг
Монголын төрийг авч яваа 45 настай эр хүнийг чи бүү басан доромжил. Монгол улс 1691 оноос 1912 оныг хүртэл 221 жилийн турш манж хятадын дарлалд зовж колони болж явлаа. Тэр үед монголчууд хэзээч тусгаар улсынхаа төлөө бүгд санаа зорилго нэгдэж чадсан. Яагаад гэвэл дарлалд орж зовж үзсэн учраас яс махандаа шингэтэл ахиж хэзээч хятадын дарлалд орохгүй гэж шийдсэн билээ. Өнөөдөр Оджаргал мэт нь Монгол улсыг 300 сая долларын өрөндөө хятадад зарлаа. Удахгүй Оджаргал мэт нь Монгол улсыг хятадад бүхэлд нь худалдах гэж байна. Монгол улсын эдийн засгийн тусгаар байдлыг алдуулсан гайг Оджаргал мэтээс асуух цаг олдохгүй шүү. Хятад хэзээнээс биднийг хядаад зөвхөн газар шороог минь авах гэсэн санаагаа нуухгүй ирсэн. Хятадууд дайнд бэлэн байгаа харин монголчууд эдийн засгийнхаа эрх мэдлийг хятадад алдсан тул дайнд ялагдана. Оюун-Эрдэнэ бол тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч ерөнхий сайд мөн.
Оюун -Эрдэнэ ээ, ичиж амьдар, ёс суртахууны өчүүхэн ч хэлтэрхийгүй мал. Тэмээ гэхээр ямаа гээд хэчнээн хонов. Үйлийн үр чамайг тойрохгүй л байх.
Монголын төрийг авч яваа 45 настай эр хүнийг чи бүү басан доромжил. Монгол улс 1691 оноос 1912 оныг хүртэл 221 жилийн турш манж хятадын дарлалд зовж колони болж явлаа. Тэр үед монголчууд тусгаар улсынхаа төлөө бүгд санаа зорилго нэгдэж чадсан. Яагаад гэвэл дарлалд орж зовж үзсэн учраас яс махандаа шингэтэл ахиж хэзээч хятадын дарлалд орохгүй гэж шийдсэн билээ. Өнөөдөр Оджаргал мэт нь Монгол улсыг 300 сая долларынхоо өрөндөө хятадад зарлаа. Удахгүй Оджаргал шиг хулгайч нар Монгол улсыг хятадад бүхэлд нь худалдах болно. Монгол улсын эдийн засгийн тусгаар байдлыг алдуулсан гайг Оджаргал мэтээс асуух цаг олдохгүй шүү. Хятад хэзээнээс биднийг хядаад зөвхөн газар шороог минь авах гэсэн санаагаа нуухгүй ирсэн. Хятадууд дайнд бэлэн байгаа харин монголчууд эдийн засгийнхаа эрх мэдлийг хятадад алдсан тул дайнд энэ гайнаас болж ялагдана. Оюун-Эрдэнэ бол тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч ерөнхий сайд мөн.
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу яахав ???????
Одоо биднийг хуурч боллоо доо!!!!!
ЗГ тогтвортой ажиллах нь зөв. Харин АН-аа хөөдөг л онцгүй юм боллоо...
Зайлаач лалар хулгайчаа
Чи огцрох байтугай шоронд орох үйлдэл хийсэн хүн шүү! Тэр цаг ирнээ
Чи огцрох байтугай шоронд орох үйлдэл хийсэн хүн шүү! Тэр цаг ирнээ
Бухын доодохыг үнэг хараад турж үхнэ. Баярмаа гомдомтгой юм
Хятад улсын иргэн өхярцогт гомдсон бусуу. Бид загасны ой тогтоомжтой байвал удахшүй хүний хоол болох буйзаа
Хятад улсын иргэн өхярцогт гомдсон бусуу. Бид загасны ой тогтоомжтой байвал удахшүй хүний хоол болох буйзаа
Bayarmaa shig gishuud ih heregtei bn, heleegui shaardaagui baisan bol yah baisiin ene, duugail bai geed baigaa yumuu,
Эмэгтэйчүүдийг хязгаарлахгүй бол баярмаа шиг засгийг ганхнуулна. Баярмаа л цүнхний хов тараасан байх.
Оюун эрдэнэ 35 жилд байгаагүй зоригтой сайд. Зориггүй орон устсан байдаг
Хятан улс гэж түүхэнд байдаг. Устсан
Оюун-Эрдэнэ ёстой чадваргүй, ховын чанартай юм ярьдаг хүн байна. Гишүүдийн асуултад хариулж чадахгүй байна. Бодлого ярьдаг, логиктой ярьдаг мундаг гишүүд байна шүү. Энэ цаг үед энэ хүн үнэхээр гологдож байнаа. Ёстой л крандуулж дээшээ гарсан хүн байна. Ичмээр юм аа.
Umnu ni henii ch hiigeegui ajliig ehluulj chadsan mundag ES
уран л сүйрэл, үүнийгээ орхиод өгвөл чи мөнхийн хаан байсан ч болно.
Dampuursan orny ES baix gej yaxav xayad garaa idoo bid ix xurlyg taraana
Засгийг газар тогтворгүй байх хамгийн аюултай. Ерөнхий Сайдыг дэмжиж байна.
Засгийг газар тогтворгүй байх хамгийн аюултай. Ерөнхий Сайдыг дэмжиж байна.
Bagro компот хямд.
Иргэдээ бод хямд машин зөв хүрдтэй ослын судалгааг хий. Трамвай явуул
Миний дэлгүүр. Оргил худалдааны төвүүд хамгийн хямд. Емарт тун нь их. Кагоме тун нь таарсан. Жүр үр сахар нь их
Шүгэлддэг ДАНХ зайлаад өгөөч ээ! Энэ өмөөрөөд байгаа троллууд Данхын ганц хийсэн дорвитой ажлыг нэрлэ дээ!! Бүх ярьсан шүгэлдсэн нь худлаа, бүтээсэн нэг ч ажил алга!! 5 жил ажиллаад шүү!!!
Монголын төрийг авч яваа 45 настай эр хүнийг чи бүү басан доромжил. Монгол улс 1691 оноос 1912 оныг хүртэл 221 жилийн турш манж хятадын дарлалд зовж колони болж явлаа. Тэр үед монголчууд тусгаар улсынхаа төлөө бүгд санаа зорилго нэгдэж чадсан. Яагаад гэвэл дарлалд орж зовж үзсэн учраас яс махандаа шингэтэл ахиж хэзээч хятадын дарлалд орохгүй гэж шийдсэн билээ. Өнөөдөр Оджаргал мэт нь Монгол улсыг 300 сая долларынхоо өрөндөө хятадад зарлаа. Удахгүй Оджаргал шиг хулгайч нар Монгол улсыг хятадад бүхэлд нь худалдах болно. Монгол улсын эдийн засгийн тусгаар байдлыг алдуулсан гайг Оджаргал мэтээс асуух цаг олдохгүй шүү. Хятад хэзээнээс биднийг хядаад зөвхөн газар шороог минь авах гэсэн санаагаа нуухгүй ирсэн. Хятадууд дайнд бэлэн байгаа харин монголчууд эдийн засгийнхаа эрх мэдлийг хятадад алдсан тул дайнд энэ гайнаас болж ялагдана. Оюун-Эрдэнэ бол тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч ерөнхий сайд мөн.
Ерөнхий сайдаа дэмжиж, баялагийг хулгайлж жагсаал хөлслөгч нартай хэзээ ч эвлэрэхгүй ээ
Шудрага, зөв нийгмийг л хүсэж байна даа. Дээр дооргүй луйварчин, хулгайч нар байна даа. Яаж цэвэрлэх вэ?
МОНГОЛЫН ХУЛГАЙЧ АНГИ ХУЛГАЙЧ МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ГАРТАЙ ОРУУЛСАНЫ ДАРАА ТОРСОН, БУХ БАЯЛАГ ХУЛГАЙЧ НАРЫНХ ГЭЖ ОЙЛГОЖ ОССОН МАНКУРТ ХУУХДУУДИЙГ ХОЛСЛОН ЖАГСААЛ ХИЙЖ ХУЛГАЙЧ НАРТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ЕРОНХИЙ САЙДЫГ ОГЦОРУУЛЖ БАЙНА. МОНГОЛЫН МАНКУРТ ЗАЛУУ УЕ ХУЛГАЙЧ НАРЫН УДАМ ДАМЖСАН БООЛСЛОЛЫН ЭРИН УЕДЭЭ ТАВТАЙ МОРИЛ
Зөв бичиж сурчихаад зэвтэй Данхны бөгсийг долоо!!!
Монголын төрийг авч яваа 45 настай эр хүнийг чи бүү басан доромжил. Монгол улс 1691 оноос 1912 оныг хүртэл 221 жилийн турш манж хятадын дарлалд зовж колони болж явлаа. Тэр үед монголчууд тусгаар улсынхаа төлөө бүгд санаа зорилго нэгдэж чадсан. Яагаад гэвэл дарлалд орж зовж үзсэн учраас яс махандаа шингэтэл ахиж хэзээч хятадын дарлалд орохгүй гэж шийдсэн билээ. Өнөөдөр Оджаргал мэт нь Монгол улсыг 300 сая долларынхоо өрөндөө хятадад зарлаа. Удахгүй Оджаргал шиг хулгайч нар Монгол улсыг хятадад бүхэлд нь худалдах болно. Монгол улсын эдийн засгийн тусгаар байдлыг алдуулсан гайг Оджаргал мэтээс асуух цаг олдохгүй шүү. Хятад хэзээнээс биднийг хядаад зөвхөн газар шороог минь авах гэсэн санаагаа нуухгүй ирсэн. Хятадууд дайнд бэлэн байгаа харин монголчууд эдийн засгийнхаа эрх мэдлийг хятадад алдсан тул дайнд энэ гайнаас болж ялагдана. Оюун-Эрдэнэ бол тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч ерөнхий сайд мөн.
МОНГОЛЫН ХУЛГАЙЧ АНГИ ХУЛГАЙЧ МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ГАРТАЙ ОРУУЛСАНЫ ДАРАА ТОРСОН, БУХ БАЯЛАГ ХУЛГАЙЧ НАРЫНХ ГЭЖ ОЙЛГОЖ ОССОН МАНКУРТ ХУУХДУУДИЙГ ХОЛСЛОН ЖАГСААЛ ХИЙЖ ХУЛГАЙЧ НАРТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ЕРОНХИЙ САЙДЫГ ОГЦОРУУЛЖ БАЙНА. МОНГОЛЫН МАНКУРТ ЗАЛУУ УЕ ХУЛГАЙЧ НАРЫН УДАМ ДАМЖСАН БООЛСЛОЛЫН ЭРИН УЕДЭЭ ТАВТАЙ МОРИЛ
МОНГОЛЫН ХУЛГАЙЧ АНГИ ХУЛГАЙЧ МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ГАРТАЙ ОРУУЛСАНЫ ДАРАА ТОРСОН, БУХ БАЯЛАГ ХУЛГАЙЧ НАРЫНХ ГЭЖ ОЙЛГОЖ ОССОН МАНКУРТ ХУУХДУУДИЙГ ХОЛСЛОН ЖАГСААЛ ХИЙЖ ХУЛГАЙЧ НАРТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ЕРОНХИЙ САЙДЫГ ОГЦОРУУЛЖ БАЙНА. МОНГОЛЫН МАНКУРТ ЗАЛУУ УЕ ХУЛГАЙЧ НАРЫН УДАМ ДАМЖСАН БООЛСЛОЛЫН ЭРИН УЕДЭЭ ТАВТАЙ МОРИЛ
Ийм урт юм уншдаг сонсдог үe өнгөрсөн л дөө
Монголын төрийг авч яваа 45 настай эр хүнийг чи бүү басан доромжил. Монгол улс 1691 оноос 1912 оныг хүртэл 221 жилийн турш манж хятадын дарлалд зовж колони болж явлаа. Тэр үед монголчууд тусгаар улсынхаа төлөө бүгд санаа зорилго нэгдэж чадсан. Яагаад гэвэл дарлалд орж зовж үзсэн учраас яс махандаа шингэтэл ахиж хэзээч хятадын дарлалд орохгүй гэж шийдсэн билээ. Өнөөдөр Оджаргал мэт нь Монгол улсыг 300 сая долларынхоо өрөндөө хятадад зарлаа. Удахгүй Оджаргал шиг хулгайч нар Монгол улсыг хятадад бүхэлд нь худалдах болно. Монгол улсын эдийн засгийн тусгаар байдлыг алдуулсан гайг Оджаргал мэтээс асуух цаг олдохгүй шүү. Хятад хэзээнээс биднийг хядаад зөвхөн газар шороог минь авах гэсэн санаагаа нуухгүй ирсэн. Хятадууд дайнд бэлэн байгаа харин монголчууд эдийн засгийнхаа эрх мэдлийг хятадад алдсан тул дайнд энэ гайнаас болж ялагдана. Оюун-Эрдэнэ бол тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч ерөнхий сайд мөн.
Ийм урт юм уншдаг сонсдог үe өнгөрсөн л дөө
Өөрийгөө монгол улсын ирээдүй гээд бодцон сдашүү
Огцроод юу ч өөрчлөгдөxгүй, xувxайрсаар л байна, xэзээ цаазын ялаа сэргээж xэзээ эxний xүнд 25 жилийн ял өгч байж Монгол өөрчлөгдөнө. Одоо огцроод жаргадаг цаг эxлэнэ. Миеэ-г огцруулаад тэр муудсан уу ??? Монгол дээрдсэн үү??? Оюун-Эрдэнэ одоо жаргаж эxлэнэ. Монголчуудаа юм ойлгов уу Аан?

Хулгайч нар доогуур нь нүх малтаад унагачихлаа. Овоо шударга гарц руу хөтөлж явсансан.Харамсалтай. Урьдах ЕС нар гэж бээвийсэн юм л байлаа. Хэн ийм дорвитой санаачилгатай ажиллав?!
Хүүкийн зааварчилгаар ардчилсан намаа хасаж гомдоосон нь унахын цондон боллоо. Тэд танхимд санал өгсөн бол гараад л ирэх байсан юм.
Мэхт мэхэндээ гэдэг. Жагсаалтаар оруулж ирсэн нөхдүүд нь дэмжсэнгүй, сөрөг хүчний үгүй хийж хамтарсан засаг байгуулаад ч нэмэр болсонгүй.
Бид МАН ба АН намд итгэх аргагүй юм байна Зориг агсаны адил оюунэрдэнэ нам байгуул ард түмэн чинь дэмжээд өгье
"Яагаад гэвэл дарлалд орж зовж үзсэн учраас яс махандаа шингэтэл ахиж хэзээч хятадын дарлалд орохгүй гэж шийдсэн билээ." гэсэн энэ тэнэг постоо яасан ч олон paste - лдэг юм бэ . Хэзээ Хятадын дарлалд тийм олон жил болсон юм бэ? Жоохон ном сонин унш мал аа.
Тархины тураал бнааа бна
Х-ийн дээр хэлсэн үгнээс нь хуулаад тавьлаа . Юу гэсэн ч үг ен "Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангaa өөрөө тодорхойлох эрх бол ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал.
Zasgiin gazar unah burt odjargal ba gitaduud dandaa hojson baidag.
төрийн өмчит үйлдвэрийн газрын мөнгөөр явган хүний зам барих нь мега төсөл үү